НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 18.00 цагийн байдлаар 18 гэр, 25 хашаа нуржээ

ОБЕГ-аас цаг уурын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийсэн.

Энэ үеэрээ өнөөдрийн буюу гуравдугаар сарын 27-ны 18.00 цагийн байдлаар,

  • 18 айлын гэр нурж
  • 25 айлын хашаа нурж
  • 5 байшингийн дээвэр хууларч
  • 200 орчим толгой мал шуурганд уруудаж
  • 20 толгой бог мал хорогдсон тухай дуудлага мэдээлэл ирсэн юм байна.

Тэдгээрийн задалбал:

  • Завхан аймгийн Улиастай, Цэцэн-Уул, Эрдэнхайрхан суманд тус бүр нэг, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд хоёр, Баянговь, Эрдэнэцогт суманд нэг, нийт дөрвөн айлын гэр,
  • Баянхонгор аймгийн Баянцагаан суманд нэг блокон хашаа нурж, 20 бог мал дарагдаж хорогдсон,
  • Говь-Алтай аймгийн Тонхил суманд хоёр айлын гэр, Жаргалан суманд зургаан айлын гэр, 24 айлын хашаа нурсан, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд хоёр, Уянга суманд нэг, нийт гурван айлын гэр нуржээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button