М.Тулгат: Энэ цагаас хойш өөрийнхөө төлөө биш Монголын ардчиллын төлөө зүтгэнэ

С.Эрдэнэ талын гэгдэх нэрээр олон нийтэд ойлгогдож буй АН-ын даргын сунгаа дүнгээ зарлалаа. Тус сунгаа цахимаар явагдаж, 22.00 цагт санал хураалтаа зогсоосон юм.
Үүгээр нэр дэвшигч М.Тулгат ялалт байгуулжээ.
Тэрбээр сэтгэгдлээ ийн хуваалцлаа:
“Үг бэлдэх ёстой гэж бодсон боловч цаг гараагүй, хоёрдугаарт нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байсан. Ийм их итгэл өгсөн бүх гишүүддээ талархахын сацуу үнэхээр их хариуцлага нуруун дээр ирлээ гэж бодож байна. Ардчилалдаа хайртай нийт монголчуудын итгэл, сэтгэл гэж харж байна. 30 жилийн түүхтэй залуу ардчилал ч гэлээ алдаж, онож явсан. Хар нялхаасаа ардчиллыг хайрлаж өссөний хувьд алдаан дээр нь харамсах үе олон байсан. Даан ч дээ Ардчилсан нам минь гэдэг үгийг олон сонсож байсан. Ардчилалдаа хайртай хүмүүс гадна нь байдагт харамсдаг байсан.
Өнөөдөр манай нам маш хүнд байгаа. Энэ нөхцөлд намаа болон ардчиллаа хамгаалж ажиллах шаардлагатай торгон мөчид ирлээ гэж ойлгож буй. Өмнө нь дүүрэг, нийслэлийн сонгуулиудад ялж байсан ч энэ удаад маш том үүрэг хариуцлага ирснийг мэдэрч байна. Энэ цаг үеэс би хувь хүн биш, Монгол орны, парламентын төлөө зориулна. Бүх гишүүдтэйгээ хамт та бүхэнтэйгээ хамт зүтгэх болно”.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэн ч мэдэхгүй ийм бацаанаар удирдуулах ч дээ. ядаж оюунгэрэл яасан юм болоо
Парламентын төлөө зориулна гэж юу гэж байгаам бол доо
Odoo bolio
Баярын хүргэж, амжилт хүсье
Энэ Элбэгдоржийн тэжээвэр гөлөг үү.Мулгуу хүүхэд нусаа эхлээд арчиж сур.Дараа ньбөгсөө арчиж сур тэгээд улс төр гэж худал донгод.
Бүгдээрээ Эбэгийн жүжигт орлцож байгаа суганы болоод доод юмны үснүүдшдээ та нар .АН гэж юу баысийн адгиин шаарнууд
Болороогийн нөхрийн хэрэг дээр хэн болохоо таниулчихсан шүү дээ. Улаан балаар ороод булай болоод гараа биз дээ.
Жингийн цуваа явж л бдаг жингэр нохой хуцаж л байдаг. Коммунистуудын бууны нохойнууд боорлож л байг. Зайлуул тэдний ганц чаддаг зүйл. Браво Тулгат.
Эбээгийн урт гарны чигчий хуруу нь
Энэ хошногоны нүхээр АН удирдууллаа юу?
Эсрэгээрээ төрсөн бие төрөл садан, найз нөхдөөрөө цөлмөж тоноод сайханбилэг шиг зугтаах биз. Сүүлийн 30 жил улсаа тонож, хулгайлж амьдар ч байна даа энэ улс төрчид. Ман. Ан бүгд адил
Umnu DANDAA UURIIXUU TULUU ZUTGEJ BSIMUU. XULXI GAR BN DA
Olon jil Ene namtai yvalaa deerh udirdlaguud zuvhun uusdiin erh ashigaa bodoj dood jiriin gishuudee haydag bolloo Bi bolon manai ger bul Ene namaas garlaa