Нийгмийн

Малд яваад сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Дорноговь аймаг, Эрдэнэ сумын Еншөөв багийн “Цагаан-Овоо” гэдэг газар нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат, 39 настай иргэн Х гуравдугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагийн орчимд “Пит” загварын суудлын автомашинтай малаа хариулж яваад сураггүй болсон байна.

Энэ тухай дуудлагыг гуравдугаар сарын 28-ны өдрийн 08:35 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэ сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Тухайн иргэнийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 12:14 цагт “Цагаан-Овоо” гэдэг газар явган явж байхад эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Г.ХОНГОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button