Ж.Ганбаатар: Банкнаас зээл авах биш, дотооддоо IPO гаргадаг тогтолцоо руу тэмүүлнэ
Өнөөдөр /2021.03.29/ УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хороон дээр ажиллалаа. Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаан өчигдөр буюу гуравдугаар сарын 29-нд болж, зарим чухал шинэчлэлийн суурь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Үүнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн бонд гаргах хүсэлтийг хүлээн авч, зарим ААН-үүдийн хувьцаа арилжаалах тусгай зөвшөөрлийг цуцалж, мөн заримд нь олгосон. Мөн Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулан гарах түр журмыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран боловсруулахыг зөвшөөрч шийдвэрлэсэн.
Эдгээр асуудлуудын хүрээнд уулзалт хийгдсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Шинэ хуулиар банкнууд хувьцаат компани болж, хувьцаагаа гаргаж байгаа. Хувьцаа авсан хүмүүс нь банканд мөнгө хадгалуулснаас илүү өгөөж хүртэж чаддаг тэр олон улсын тогтолцоо руу бид явахыг зорьж буй. Үүний төлөө бид хамтын хүчээр ажиллах ёстой. Шууд очоод мөнгөө хадгалуулах биш, эсвэл зээл авах биш. Хувьцаа худалдаж авдаг, эсвэл бизнес эрхлэхийн тулд дотоодын зах зээл дээр IPO гаргадаг. Тэгээд болохгүй бол банк руу явдаг ийм тогтолцоог бий болгохоор зорьж байгаа. Ингэж хөрөнгийн зах зээлээ хөгжүүлнэ. Үүнд холбогдох журмуудыг баталж, Санхүүгийн зохицуулах хороо өндөр үүрэгтэй ажиллана. Энэ хүрээнд суурь шинэчлэлийн ажлууд хийгдэж байгаа гэж энгийнээр ойлгож болно” гэлээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үхсэн баас ай пи оү гаргуулах компани монголд байхгүй. цөм хулхи шүүдээ. хэн итгэх юм. бүү донгос долир г
Ene luivarchin mungu erhee turuu barij baaziin gazriig luivardsan hulgaich yun gishuun bh ve ? Hudlaa hutsaj shunalaa darj chadahgui iim l amitasuudiig bid songoo yu???