НИЙГЭМ

“Korean Air” компанийн хил хааснаас хойших анхны нислэг өнөөдөр Улаанбаатарт газардана

Цар тахлаас сэргийлэх зорилгоор тогтоосон хилийн хязгаарлалтын улмаас жил гаруй хугацаанд Сөүл-УБ чиглэлд нислэг үйлдээгүй "Korean Air" компанийн нислэг өнөөдөр хийгдэнэ.

Тус нислэг 21:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Нийт 256 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Тайж”, “Амар”, “Кемпински”, “Новотел”, “Рамада” зочид буудалд тусгаарлана.

Энэхүү нислэг нь ирэх сард гадаадын авиа компанийн гурван нислэгийг хүлээн авах, тавдугаар сарын нэгнээс тогтмол хуваарьт нислэгт шилжих, ирсэн зорчигчдыг ангилан тусгаарлахтай холбоотой зохицуулалт хийхэд чухал бэлтгэл болж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button