НИЙГЭМУЛС ТӨР

С.Амарсайхан: Дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд хөл хорихгүй, иргэдийн оролцоо үр дүн авчирна

Засгийн газар УОК-оос оруулсан хөл хорио тогтоохгүй, зарим салбарыг хязгаарлах чиглэл бүхий саналыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдааны дараа УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө:

“Засгийн газар, УОК-оос иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа авч явах талаас бүх талын эрсдэлийг тооцож ажиллаж байна.

Дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд халдвар хамгааллын улбар шар дэглэмдээ байна, улаан руу шилжихгүй. Харин төрийн болон хувийн байгууллагуудыг аль болох цахимаар ажиллуулах, эсвэл нийт ажилчдын 30-аас ихгүй хувийг оффисоор ажиллуулах хэрэгтэй.

Долоо хоног бүр эрсдэлийн үнэлгээ хийж ажиллана. Үүндээ тулгуурлаж цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлоод явна. Асуудал, нөхцөл байдал амаргүй байна. Энэ бүх шийдвэрүүд иргэдийн оролцоотойгоор үр дүнгээ өгнө.

Тавдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотын насанд хүрсэн амынхаа вакцинжуулалтын эхний нэг сая тунг хийж дуусгана. Долдугаар сарын 1-н хүртэл орон нутгийн иргэдийг вакцинжуулалтад хамрууна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тамхи татсан юмнууд гудамжаар дүүрэн байхад зүгээр үү дараа нь хөл хорино гээд унаваа масктай хүн цөөн байх нь зүгээр л юм бол хөдөлгөөнөө 100хувь нээ

Zochin
Zochin

Emneleg n' coronatai khynee ch avakhaa bolij, emneleg n' zaigyi, gudamjaar dyyren shnj temdeggyi khaldvar teegchid. Mashinaar yavdag darga zakhirluud bol tusakhgyi sh dee medeej. Kharin gudamjaar yavdag jiriin irged bid l tusaad emneleg n' ch irj avakhgyi bolokh yed khetsyydene dee. Khaldvar ikhsekh tusam shaardlaga, khyanalt, khorio tseer gd bykh um sularch baikh shiv dee. Manaikh shig tsuukhun khyn amtai uls ingej yavbal ch mud baragdaj duusakh baikhdas.

Ард түмэн
Ард түмэн

Ёстой эргүүтсэн толгойтой хүмүүс төрд гарчээ. Эдийн засгаа аврах гэж тэнэгтсээр ЭРҮҮЛ МЭНДЭЭ АЛДСАНААР ЭДИЙН ЗАСГАА ДАВХАР АЛДЛАА. ХҮРЭЛСҮХ ГУЙА ОЮУН-ЭРДЭНЭДЭЭ ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ ЗӨВ ЧИГЛҮҮЛЭХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ТАНЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОХГҮЙ ШҮҮ.

Холбоотой мэдээ

Back to top button