НИЙГЭМ

Энхтайвны гүүрний өндрийн хязгаарлалтын хаалт стандартаас намхан байсан уу

Өчигдөр /2021.03.31/ орой 21:00 цагийн орчим Баянгол дүүргийн гуравдугаар Дундголын гудамж, Энхтайваны гүүрний баруун доод талын өндрийн хязгаарлалтын хаалтыг "Волга” маркын ачааны автомашин мөргөсөн осол гарсан. Тухайн ослоор хүн бэртэж гэмтээгүй, бөгөөд урьдчилсан шалгалтаар осол гаргасан тээврийн жолооч согтууруулах төрлийн ундаа хэрэглээгүй болох нь тогтоогджээ.

Тус гүүрний өндрийн хязгаарлалтын хаалт нь 3.5 метрийн өндөртэй. Харин осол гаргасан гэх автомашины өндөр дунджаар 3.2 метрийн өндөртэй гэх бөгөөд уг харьцаагаар тээврийн хэрэгсэл нь хаалтны доогуур хангалттай багтахаар хэмжээтэй нь ойлгогдоно.

Бид уг асуудлаар ТЦА-наас тодруулахад: "Яг тухайн хязгаарлагч хаалтны өндөр стандарт байсан эсэх асуудлыг Нийслэлийн авто замын хөгжлийн газар мэднэ. Уг ослыг өдгөө Баянгол дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд эхэлсэн. Ослоор хүн гэмтэж бэртээгүй. Жолоочийг согтуу байсан гэх мэдээлэл алга байна” гэх мэдээллийг өгөв.

Харин Нийслэлийн авто замын хөгжлийн газраас уг асуудлаар тодруулахаар залгасан боловч, утсаа авахгүй байлаа. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй учир осол гаргасан жолоочийн буруу байсан эсэх, хариуцлагын арга хэмжээ яригдахад эрт байгааг эх сурвалж хэлсэн юм.

Хэрэв Энхтайваны гүүрний баруун доод талын өндрийн хязгаарлалтын хаалт стандартаас нам буюу заагдсан хэмжээнээс бага болох нь тогтоогдвол уг осолд жолооч шууд буруутгагдах үндэслэлгүй юм.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үргэлж өөрсдийгөө өмөөрч байдаг албан тушаалтнууд энэ машиныг үйлдвэрлэсэн компани машины өндрийн хэмжээг буруу хийсэн гэж нүдний булай болох вий дээ. Ойлгомжтой ш дээ манай хариуцлагагүй юмнууд л хаалтны өндрийг буруу хийсэн байж таараа

зочин
зочин

Юун стандарт гээд солиороод байгаа юм бэ. Гүүрний доогуур гарах өндрөөс шалтгаалан хаалтын өндрийг тооцоолж хийнэ биз дээ.

Зочин
Зочин

Тэр тооцооллын аргыг л стандарт гээд байгаа юм бишүү. Хэн нэг нь тооцоон дээрээ алдаж.

Холбоотой мэдээ

Back to top button