Нийгмийн

Орон нутагт ажиллах тариаланчдыг PCR шинжилгээ, тодорхойлолтод үндэслэн нэвтрүүлнэ

Ковид-19 халдварын эрсдэл үүсээд байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очиж ажиллах шаардлагатай газар тариалангийн салбарын 1000 орчим иргэнийг өнгөрсөн сарын 26, 27-нд вакцинд хамруулах ажлыг шуурхай зохион байгууллаа. Цаашлаад хөдөө орон нутагт ажиллаж буй 14 мянга орчим тариаланчийг дөрөвдүгээр сарын 3-17-ны хооронд вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулна.

2021 оны гуравдугаар сарын 31-ний Улсын онцгой комиссын тогтоолоор хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланчид, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг PCR шинжилгээг үндэслэн нийслэл хот болон аймаг, сумаас нэн яаралтай гаргах ажлыг шуурхай зохион байгуулахаар боллоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button