Нийгмийн

Б.Хурцын эхнэр Ү.Сарнаа: С.Зоригийг хөнөөсөн хэргийг улсын нууцаас гарга

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцын эхнэр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан нарт шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад “Би өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон ТЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорын нэр дээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Б.Хурц нарт холбогдох “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэг, Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргуулах тухай хүсэлтийг хэд хэдэн удаа хүргүүлж байсан. Гэвч ямар ч хариу өгсөнгүй. Харин миний хань Б.Хурцад Улсын Дээд шүүхээс 1.6 жил хорих ял оноолоо. АТГ-ын дэд дарга байхдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хуулийн өмнө аваачиж, тэдэнд “Монголд хууль байдаг юм шүү” гэдгийг сануулж, ТЕГ-ын даргаар ажиллах үедээ улстөрчдийн эрх мэдэлд хүрэх хэрэгсэл, нэг нэгнээсээ өс хонзон авах зэвсэг болсоор ирсэн, үнэн хэрэгтээ илрүүлэх ямар ч хүсэл эрмэлзэлгүйгээр сейфнийхээ мухарт хав дарж орхисон С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхээр өдөр, шөнөгүй зүтгэж, “Ц.Нямдорж гэдэг хүн ерөөсөө хоёрхон зүйл л ярьдаг. Нэг нь “Эрдэнэт”, нөгөө нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг. Энэ хүн С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийг хэд хэдэн удаа тарааж байсан” гэж хэлснийхээ төлөө Б.Хурц гэдэг хүн өнөөдөр өргөст торны цаана сууж байна. Шуудхан хэлэхэд, тагнуулч Б.Хурцыг удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ил байлгахгүй байх “хор”-ыг Төрийн ордонд найруулж, тэр нь Улсын Дээд шүүх дээр бодит биеллээ олсныг хашир ухаантай, хэрсүү ард түмэн маань хэдийнэ ойлгосон гэдэгт эргэлзэхгүй байна. Шүүх хурлыг Улсын Дээд шүүх дээр 2021 оны гуравдугаар сарын 31-нд товлоход өмнөх өдөр нь хэн Сүхбаатарын талбайд гэнэт гарч ирж, майхантай өлсгөлөн зарлагчтай мөлхөөгөөрөө уулзсаныг, бас шүүхээс Б.Хурц нарт ял оноосны дараа хэн сэтгүүлчдэд ярилцлага өгч, гүтгэлгийн шинж чанартай мэдээллүүдээр хүмүүсийн тархийг угааж байсныг бүгд л харцгаалаа. Энэ бүхэн улстөрчдийн араа шүдэнд олон жил зуугдсан Б.Хурцыг “Эрүүдэн шүүгч, яргачин” гэж харлуулах, өшөө хорслоо тайлах зорилго бүхий зохион байгуулалттай ажиллагаа гэдгийг ард олноороо харж, мэдэрч, ойлгож байна.

...Эрх мэдэлтнүүдийн хэн нь хэн бэ гэдгийг өдөр ирэх тусам улам сайн таньж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг ярихаараа хэн хамгийн их сандарч, нүүрээ улалзуулж, шилээ маажиж буйг ч ард түмэн маш тод харж байна. Тиймээс та бүхэн энэ удаад асуудалд ухаалгаар хандаж, олон жилийн туршид нууц байж, Б.Хурц гэдэг хүнийг “зодох” зодуурын хэрэгсэл болгосоор ирсэн дээрх хэргүүдийг улсын нууцаас бүхэлд нь гаргаж өгч, ард түмэнд Үндсэн хуулиар олгосон мэдэх эрхийг нь хангаж өгнө үү.

Б.Хурцын ар гэрийнхэн бид ч Монголын жирийн иргэдийн хувьд үнэнийг мэдэх эрхтэй. Хэрэв дээрх шаардлагын хариуг биелүүлэхгүй бол шударга үнэний төлөө тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ би мэдэгдэж байна. Миний хань сүүлийн 20 жилийн туршид шударга бусын хонгил гээчийн жинхэнэ золиос болсоор ирлээ. Хань рүү минь чиглэсэн гүтгэлэг, дайралт манай гэр бүлд хар сүүдрээ тусгаж, үр хүүхдүүдийн минь бяцхан зүрхэнд хэзээ ч арилахааргүй хар толбо болон үлдлээ. Ийм учраас би хань ижил, үр хүүхдүүдийнхээ төлөө эцсийн аргаа хэрэглэхээр шийдсэнээ үүгээр мэдэгдье” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нямдоржийг шалга!
Нямдоржийг шалга!
4 сар 6, 2021 10:57

Нямдоржийг ш�##�гах хэрэгтэй! Нямдорж жинхэн утгаар нь олон хүн цагдаагаар эрүү шүүлт тулгасан хүн!

Ш а л г а х
Ш а л г а х
4 сар 6, 2021 10:58

Ш а л г а х

Зочин
Зочин
4 сар 6, 2021 11:10

Хэргийг ил болгомоор байна. Тэнцвэртэй мэдээллээр ард түмнээ хангаж үнэн зөвийг олох хэрэгтэй.

Zochin
Zochin
4 сар 6, 2021 11:16

Hurtsiig shalgaj bga bol Nyamdorjiig ch bas shalgaachee. Shudarga bus bn erdenebat hurtsiig sullaa!!!!!

zochin
zochin
4 сар 6, 2021 11:25

Ene hergiig TEG - Yarij hamgaalah estoi Baiguulgan TEG - shuu iim iim uchirtai manai Baiguulga shalgaad iim uchirtai zaad zahialga ugsun geh nuhduud iim baij boloh geed l Mongol Ulsiin Tagnuuliin Baiguulga baindaa !
Ene hergiig yarih yarij baih gazar n TEG- shuu de !

zochin
zochin
4 сар 6, 2021 11:26

Ene hergiig TEG - Yarij hamgaalah estoi Baiguulgan TEG - shuu iim iim uchirtai manai Baiguulga shalgaad iim uchirtai zaad zahialga ugsun geh nuhduud iim baij boloh geed l Mongol Ulsiin Tagnuuliin Baiguulga baindaa !
Ene hergiig yarih yarij baih gazar n TEG- shuu de !

shine ue
shine ue
4 сар 6, 2021 11:27

teneg g####i ve. yargachiin nuhurteigee z##l uh

irgen
irgen
4 сар 6, 2021 11:28

Ene hergiig TEG - Yarij hamgaalah estoi Baiguulgan TEG - shuu iim iim uchirtai manai Baiguulga shalgaad iim uchirtai zaad zahialga ugsun geh nuhduud iim baij boloh geed l Mongol Ulsiin Tagnuuliin Baiguulga baindaa !
Ene hergiig yarih yarij baih gazar n TEG- shuu de !

Zochin
Zochin
4 сар 6, 2021 11:51

hurts bol ajillaa hiicn ghdee tom aldaa gargacn huuli zurchij gemt hergtenig hamt horicn ngin ngeer n zoduulcn ailgan curduulcn darmtlacn ene deer n tur yul ugcun

Zochi
Zochi
4 сар 6, 2021 11:55

hurts ter prantsaac hulgailj avch ircen irgen enhbatg horicn tuunii ulmaac ter hun horigdj bh h7gatsaand uhcn ter hunii acuudalg yugd shiidehgui bn yidg tsagaatgahgui bg n ter helmegdcn hergt yumarch ach holbogdolgui bolcn ter chin hun um bg bz de

Сарнаад
Сарнаад
4 сар 6, 2021 12:46

Ярг�##��##� үйлдсэн нь үнэн шд харин ч ял багадсан Эби ахдаа баярлаж явах хэрэгтэй хүний хань гэж мэдээж ойлгож байна ийм зүйлрүү түлхсэн хүнтэйгээ учраа ол Хурц туша�##� биелүүлсэн

Offitserin huu
Offitserin huu
4 сар 6, 2021 12:52

Eh ornii neriin umnuus geed tushaal ugsun hunuu shalga.
Guitsetgey geed tushaal avsan offitsert buruu bhgui

Ганаа
Ганаа
4 сар 6, 2021 12:57

Мөнхийн ус ууж мөнхийн сууд�##�д суусан юм шиг л дарвайсан да энэ хурц

Зочин
Зочин
4 сар 6, 2021 13:40

Танай нөхөр олон улсаар дамжуулан хүн хулгайлсан. Тус хүн нь нас барсан гэдгийг бүү мартаарай !

Зочин
Зочин
4 сар 6, 2021 16:46

Сарнай чамд маш хэцүү б.гаа.Одоо хүүхдүүд гэж бодохоор бидэнд ч бүр аймшигтай б.на. Гэхдээ Хурц өөрөө л анхнаасаа буруу ажилд оролцсон.Хурц шударга б.сан бол ийм юм болохгүй.Тэр 3-н хүнч хохирохгүй б.сан.Гудамжны 3хүүхэд хүн �##�ахад яагаад улсын нууц байх билээ дээ.Одоо Хурц үнэнээ л хүлээ.

Баагий
Баагий
4 сар 7, 2021 08:42

Нөхөр нь нууцад оруула�##�, эхнэр нь нууцаас гарга гээл, тоглоомтой авгай нөхөр вэ

зочин
зочин
4 сар 9, 2021 01:26

С.Зориг агсаныг �##�сан �##�лагыг зохион байгуулсан захи�##�сан жинхэнэ гэмт хэрэгтэн нь �##�ь хэдийн илэрсэн, гэвч тэр гэмт хэрэгтэн улс төрийн өндөр �##�бан туша�##�тай эрх мэдэлтэй хүн байв�##� тэр хэргийг ОУ-ын нууц хууль гэгч хууль шиг юмаар зохицуулж байдаг учир 20-30 жилийн хугцаатай ил гаргахгүй байхаар зохицуулсан байдаг, одоо тэр хугцаа нь дуусч ил болгох цаг нь дөхсөн болхоор гэмт хэрэгтэн тэрнээс өмнө хэн нэгэнд хэрэг үүрүүлж хэргийг бүр мөсөн сөхөгдөхгүйгээр хаах гээд улаараад байгаа юм

Зочин
Зочин
4 сар 9, 2021 01:30

С.Зориг агсаныг �##�сан �##�лагыг зохион байгуулсан захи�##�сан жинхэнэ гэмт хэрэгтэн нь �##�ь хэдийн илэрсэн, гэвч тэр гэмт хэрэгтэн улс төрийн өндөр �##�бан туша�##�тай эрх мэдэлтэй хүн байв�##� тэр хэргийг ОУ-ын нууц хууль гэгч хууль шиг юмаар зохицуулж байдаг учир 20-30 жилийн хугцаатай ил гаргахгүй байхаар зохицуулсан байдаг, одоо тэр хугцаа нь дуусч ил болгох цаг нь дөхсөн болхоор гэмт хэрэгтэн тэрнээс өмнө хэн нэгэнд хэрэг үүрүүлж хэргийг бүр мөсөн сөхөгдөхгүйгээр хаах гээд улаараад байгаа юм шүү дэ

Холбоотой мэдээ

Back to top button