Н.Алтанхуяг: Цэрэг дэглэхэд байшин сав, хүн хүч ямар хамаатай юм бэ

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчинд цэрэг удаа дараа амь хохирсон асуудлыг нээлттэй хэлэлцэж байна. Үүгээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ. Тэрбээр:
“Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг гэдэг хүний ярьж байгаа хандлагаар бол цэргийн салбар өөрчлөгдөхгүй. Юун солиотой олон юм ярьдаг юм бэ. Сүүлийн 20 жилд яг хэчнээн хэмжээний гэмт хэрэг гарчхаад байгаа юм бэ. Гэмтэл, бэртэл авсан, дэглүүлсэн бүгдийг оруулж тоолох хэрэгтэй. Үүн дээр бид нэг анхаарал тавиад шийдвэртэй ажилламаар байна. Нээлттэй утсыг Батлан хамгаалах яам биш ХЭҮК хавь руу ажиллуулах хэрэгтэй. Таны хүүхэд хэдэн онд ямар гэмтэл бэртэл авсан бэ гэдэг судалгааг цуглуулмаар байна.
Би бол хоёр жишээ мэдэх юм. Өчнөөн олон хохирогч байгаа. Аягүй бол дахиад хонгил шиг юмаар оруулаад дахиад алга болгочихно. Үүнийг нэг удаагийн шоу маягаар болгоод өнгөрүүлмээргүй байна. Асуудал ярихаар байшин сав, хүн хүч ярина. Цэрэг дэглэхэд энэ бүхэн чинь ямар хамаатай юм” гэлээ.
Дэд хорооны хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ta ooroo yronhii said baihdaa yu hiisen be odoo genet neeh shudarga hun bolj garj ireed humuusin amiig l daguulad yriad baih ym.