УЛС ТӨР
"Цэрэгтэй холбоотой гомдлыг 24 цагийн нээлттэй утсаар авч эхэлсэн"

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчинд цэрэг удаа дараа амь хохирсон асуудлыг нээлттэй хэлэлцэж байна. Үүгээр дэд хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:
“Цэрэг дэглэлтийг болиулах чиглэлээр дараах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байна. Юуны түрүүнд офицеруудын ёс зүйн түвшнийг тогтооно. Хоёрт, Батлан хамгаалах яамны дэргэд цэрэг дэглэлтийг болиулах иргэний зөвлөл байгуулна. Энэ зөвлөлд нийгмийн үлгэр болсон хүмүүсийг оруулна. Мөн яамны дэргэд 24 цагийн нээлттэй утас ажиллуулж эхэлсэн. Түүнчлэн хуульч, сэтгэл зүйч нарын бүлэг томилж, бүх цэргийн анги дээр ажиллуулна” гэж ярилаа.
Дэд хорооны хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.