НИЙГЭМ
Нийслэлд хоёр хүн тутмын нэг нь вакцины эхний тунгаа хийлгээд байна

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад өчигдөр /2021.04.06/ 50 мянга 371 иргэн хамрагдсан байна. Үүгээр вакцины эхний тунгаа хийлгэсэн хүний тоо 466 мянга 946 болжээ.
Нийслэл Улаанбаатар хотод 18-аас дээш насны, вакцин хийлгэх шаардлага хангасан иргэдийн тоо 900 мянга орчим байгаа. Уг дүнтэй харьцуулж үзвэл Нийслэлд хоёр хүн тутмын нэг нь вакцины эхний тунгаа хийлгэсэн байна.
Өчигдрөөс 18-аас дээш насны энгийн иргэдийг 82 цэгт дархлаажуулж эхлээд байгаа юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.