НИЙГЭМ
Сүхбаатар аймагт ой зургаан сартай хүүхдээс коронавирусийн халдвар илэрчээ
Сүхбаатар сумын Эрдэнэцагаан суманд нэг ой зургаан сартай хүүхдээс коронавируст халдвар илэрсэн байна. Шинжилгээг тандалт, судалгааны хүрээнд авсан юм байна.
Тухайн хүүхэд сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ба шинжилгээний хариу эерэг гарсны дараа тусгаарлажээ. Ойрын болон дам хавьтлуудынх нь шинжилгээний сорьцыг Улаанбаатар хот руу илгээсэн байна.
Өчигдөр Сүхбаатар аймагт коронавирусийн долоон тохиолдол батлагдсан. Тэдгээрийн дөрөв нь Мөнххаан суманд, хоёр нь Уулбаян суманд, нэг нь ийн Эрдэнэцагаан суманд бүртгэгдсэн байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нялх хүүхдийн нүүр аман дээр үнсдэг заваан зангаа тат л даа. Хуулиндаа хүүхдийн нүүр аман дээр үнсвэл садар самуун үйлдэл гэж заалт оруулахгүй бол вирус ам хамартаа наасан өмхий томчууд нялх амьтдыг ёсөн шидийн вирусээр үнсэх нэрээр халдварлуулж байдаг. Балаг нь заримд нь хожим илэрдэг.