НИЙГЭМ

“Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д анх удаа дөрвөн ихэр дүдэр мэндэллээ

Нийслэлийн Байгаль орчны газрын “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д өнөөдрийн байдлаар 44 бодгаль минж бойжиж буй. Дөрөвдүгээр сарын 14-нд анх удаа дөрвөн ихэр дүдэр мэндэлж, эсэн мэнд хүлээн авчээ. Энэ нь тун ховор тохиолдол, идэш тэжээл, амьдрах орчин нөхцөл нь тааламжтай байгаагийн үр дүн гэж судлаачид хэлж байна. Одоогоор дүдэрүүдийн биеийн жин, өсөлт хөгжил хэвийн бойжиж байгаа гэнэ.

Туул голын экосистемийн доройтлыг багасгаж, голын сав газрын экологийн нөхцлийг байгалийн аясаар сэргээх цогцолбор арга хэмжээ болох Төв Азийн минжийг үржүүлэх, Туул голд нутагшуулах ажил 2012 оноос эхлэн ес дэх жилдээ хэрэгжиж байна. Туул голын эх болон Заан, Тэрэлж голд нийт 57 минж нутагшуулаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button