НИЙГЭМ

Дээд шүүхийн байранд коронавирусийн сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгджээ

Улсын дээд шүүхийн байранд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдсэнтэй холбоотойгоор тавдугаар сарын 3-7-ыг хүртэлх хугацаанд дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан явагдахгүй болохыг мэдэгдлээ.

Дээрх  хугацаанд  шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх юм байна. Тиймээс  дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг [email protected] цахим хаягаар хүлээн авах бөгөөд шаардлагатай тохиолдолд  дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа  51-261698, 51-261544 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой аж. 

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button