Нийгмийн
Малчин М.Эрхэмбаярын хотонд дөрвөн ихэр хурга мэндэлжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн улсын аварга малчин Мижиддоржийн Эрхэмбаярын сартай хониноос дөрвөн ихэр хурга мэндэлжээ.
Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Цэдэн-Ишийн шар халзан хонь 4 ихэр хурга гаргасан юм.

Ямаа ихэрлэх нь элбэг, харин хонь ихэрлэх, тэр дундаа дөрвөн ихэр хурга гаргах нь ховор тохиолдол аж. Монголчууд хурга ихэрлэвэл мал сүргийн буян хишиг дэлгэрэн олон түмээр өсөж үржихийн бэлгэдэл гэж үздэг.
Г.ХОНГОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.