Нийгмийн

Э.Ананд хүү БНСУ-д очиж, тусгаарлалтад оржээ

Найман настай Э.Ананд хүү монголчуудынхаа цуглуулсан хандиваар эмчилгээгээ хийлгэхээр өчигдөр БНСУ-ыг зорьсон билээ. Тэрээр одоо 13 хоногийн тусгаарлалтад орсон байгаа аж.

Тэрбээр багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон бөгөөд бүсэлхийнээс доош мэдээгүй өтгөн, шингэнээ гаргадаг буйгаа мэдрэхээ больсон юм.  

Монголд бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд эцсийн найдвар нь БНСУ-ын Soon chun hyang seoul university hospital эмнэлэг болоод байсан. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн бөгөөд хандивын аян зохион байгуулснаар монголчууд маш хурдан хугацаанд нэгдэж, эмчилгээний зардал болох 380 сая төгрөгийг бүрдүүлж чадсан.

Эмчилгээний зардал цугласан ч БНСУ-д очоод удаан эмчилгээ хийлгэх учраас тооцоолоогүй зардлууд их гарахаар байгаа аж.

Иймд та бүхэн тусламжийн гараа сунгаж, найман настай хүү Э.Ананд хүүд маань амьдрал бэлэглээрэй.

  • Төрийн банк: 102700381773 Даваа (Ээж)
  • Худалдаа хөгжлийн банк 406084536 Даваа
  • Хаан банк 5447233328 Цэцэгжаргал (Эмээ)

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

390 сая төгрөг хандиваар цуглачихаад байхад дахин зардал гарна нэмж хандив өгөөрэй гэж ар гэрийнхэн нь уриалах гуйх нь онцгой санагдаж байна

Холбоотой мэдээ

Back to top button