НИЙГЭМ
ЭМЯ: 533 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 7 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийж байна. Сүүлийн 24 цагт 533 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тоо 49.175 боллоо. Харин 1065 хүн эдгэрч, 41844 болоод байгаа юм. Долоон нас баралт бүртгэгдэж, нийт нас барагсдын тоо 214 боллоо. Дотоодын халдвар 527, эрүүл мэндийн ажилтан 6, Улаанбаатарт 490, орон нутагт 37 халдвар бүртгэгдлээ. Халдварын улмаас 7 хүн харамсалтайгаар нас барлаа. Тодруулбал:
- 56 настай эмэгтэй,
- 51 настай эрэгтэй,
- 79 настай эрэгтэй,
- 63 настай эмэгтэй,
- 78 настай эрэгтэй,
- 63 настай эрэгтэй,
- 57 настай эрэгтэй зэрэг эдгээр иргэд халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.

ШУУД ҮЗЭХ:
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.