СПОРТ

Б.Шоовдор Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд гурав дахиа түрүүллээ

Чөлөөт бөхийн Иван Ярыгиний нэрэмжит XXXII удаагийн гран при тэмцээн ОХУ-д үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Баатаржавын Шоовдор эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд алтан медаль хүртлээ.

Түүний жинд таван бөх тойргоор барилдсан. Б.Шоовдор ганц ч ялагдалгүй түрүүлж, Алтан гран пригээс гурав дахь алтан медалиа хүртлээ.  Тэрбээр өмнө тус тэмцээнд 2015, 2020 онд түрүүлсэн юм.

1 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

Энэ жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин Эрхэмбаярын Даваачимэг хоёр ялж, хоёр ялагдснаар мөнгөн медаль хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
5 сар 29, 2021 10:00

Баяр хүргэе амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button