Нийгмийн
Усанд осолдсон хоёр иргэний цогцсыг гаргалаа

Төв аймгийн Эрдэнэ Сум Өгөөмөр баг Дэлийн үзүүрийн-Өлийн гарамын ойролцоо хоёр иргэн усанд осолдсон байж болзошгүй гэсэн дуудлага өнөөдөр өглөө 06:10 цагт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09:46 цагт ослын газраас 3 км зайтай иргэн Г /38 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргажээ.

Мөн тус газраас урсгал дагуу 500 метрийн зайнаас 10:05 цагт иргэн Ц /63 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж, Төв аймгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.