УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн ӨЭМТ-үүдэд автомашин хандивлажээ

Баянзүрх дүүрэгт 10 гаруй ажил автомашингүй байсан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай автомашиныг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хандивлалаа.
Тэрээр “Цар тахлын үед иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн төлөө цурам хийлгүй зүтгэж байгаа та бүхний ажилд бага ч гэсэн тус болох үүднээс Приус 30 маркын автомашиныг хандивлаж байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Алтан гарт, цагаан нөмрөгт, энх цагийн эгэл баатрууд та бүхэн минь өнөө цагийн Монголын жинхэнэ баялаг шүү” гэлээ.
Автомашин хүлээн авсан өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудын хувьд “Иргэндээ хүрч үйлчлэхийн тулд бид зарим тохиолдолд алхаж, заримдаа такси барьж үйлчилдэг байсан. Холбогдох удирдлагуудад хүртэл энэ талаар удаа дараа хүсэлт хүргүүлсэн боловч шийдэгдэдгүй. Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан биднийг дэмжиж богино хугацаанд шийдвэрлэсэнд талархаж байна” гэсэн юм.
Баянзүрх дүүргийн хувьд 370 гаруй мянган иргэнтэй. 28 хороотой. Хороо бүр дунджаар 10000-25000 иргэнтэй. Өрхийн эрүүл мэндийн төв өдөрт 300-500 иргэнд үйлчилдэг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.