НИЙГЭМ
Хүний амь хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ

Баянзүрх дүүргийн 11-р хороонд “Хүн нас барсан байна” гэх дуудлага өнгөрөгч зургаадугаар сарын 05-ны өглөө цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал 26 настай эрэгтэй У гэгч нь Төв аймгийн харъяат иргэн 25 настай Б-гийн цээж орчимд хутгалан амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байж болзошгүйг эх сурвалж мэдээллээ. Улмаар сэжигтнийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан бөгөөд тэрбээр эл хэргийг үйлдэхдээ согтуурсан байж болзошгүй байна.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст шалгаж байна.
О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.