Нийгмийн

ТОДРУУЛГА: Гэрлийн шон дээр өлгөсөн цэцгүүдийг замын уулзваруудыг цэцэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн

Өнөөдөр талбайн урдах гэрлийн шонд байрлуулсан цэцгүүд цахим сүлжээнд шуугиан тариад байна. Иргэд энэхүү ажилд шүүмжлэлтэй хандаж байгаагаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсээр байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн хот тохижилтын газрын албаны хүнээс тодруулахад “Хот тохижилтын газар нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 48 гудамж, 50.5 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа нөхөн сэргээлтийг хариуцаж ажилладаг. Харин нийтийн сүлжээгээр яваад буй гэрлийн шон дээр өлгөсөн цэцгүүдийг зөвхөн Сүхбаатарын талбайг тойруулан байрлуулсан” гэсэн юм.

Харин Нийслэлийн ногоон байгууламжийн ахлах мэргэжилтэн Г.Оюунбат “Сүхбаатарын талбай, авто замын уулзваруудыг цэцэгжүүлэх ажлын хүрээнд тус ажлыг гүйцэтгэсэн. Энэ нь хотын ногоон массыг нэмэгдүүлж, өнгө үзэмжийг нэмэх зорилгоор хийгдэж байгаа ажил бөгөөд усалгааны ажлууд л нэмж хийнэ” хэмээн мэдээллээ.

Дээрх ажлаас гадна Нийслэлийн хот тохижилтын газраас өнөөдөр “Жапен таун”-ы өргөн чөлөө болон Сөүлийн гудамжинд ургамалын хашлагын хэлбэржүүлэлт, зүлэг тэгшилж бордох ажлуудыг явуулж байгаа аж. Мөн Ногоон байгууламжийн албаны архитектор, цэцэрлэгчид Д.Сүхбаатар жанжны хөшөөг тойруулан гэрэлт цэцгэн мандал бүтээх ажлуудыг хийж байгаа юм байна.

                                                                                О.Энхжин

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 25, 2021 13:25

Бат-үүлийг цэцэг тарьлаа гээд байсан нөхдүүд үнэнд гүйцэгдэж өөрсдөө бүүр дампуу байдлаар үогэлжлүүлж баына даа

балай үүл
балай үүл
6 сар 25, 2021 17:41

арай дээр тогтоохгүй дээ. Ардчилсан намын үхээрүүд хулгайлж аваад дараа нь баахан шүүмжилнэ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button