Наадамлах дуртай дарга нар бөхчүүдийг бэлтгэл хийлгэхгүй ХӨӨЖ байна
Ард түмэн эсэргүүцээд байхад наадам хийх шийдвэр хүчээр шахуу гаргачихлаа. Цахим баяр наадмын хамгийн үзүүштэй нь үндэсний бөх гэж хэлж болно. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой учраас бүр 1024 бөх барилдуулна гэсэн.
Гэтэл энэ олон бөхчүүд барилдуулах шийдвэр гаргачихаад эргүүлээд тэднийг бэлтгэл хийх боломж бололцоогоор хааж боож буй нь ёстой инээдтэй.
Тодруулбал НОК-оос энэ сарын 25-наас амралтын газруудын үйл ажиллагааг 10 хоног хязгаарлаад байгаа юм. Өөрөөр хэлбэл долдугаар сарын эхэн хүртэл амралтын газрууд ажиллах ёсгүй.
Гэтэл жилийн жилд бөхчүүд бэлтгэл сургуулилтаа базаадаг газар нь амралтын газрууд байдаг. Тэгвэл амралтын газрууд ажиллуулахгүй байгаа гэх шалтгаанаар бэлтгэлээ хийж байсан бөхчүүдийг НОК-оос хөөж, тууж эхэлжээ.
НОК-ын зүгээс “Бөхчүүд хаанаа бэлтгэлээ хийнэ үү ёстой бидэнд падгүй. Ямар ч байсан амралтны газарт бэлтгэл хийлгэхгүй. Дэлгэр зун байхад гадаа зүлгэн дээр байрлацгаагаад бэлтгэлээ хийгээд, наадамдаа барилдана биз” гэх байр суурь илэрхийлж буй гэнэ.
Ёстой яана даа. Амралтын газар тус тусдаа өрөө тасалгаанд байрлаад, хоол ундтай, тухтай бэлтгэлээ хийхээр коронавирус халддаг, зүлгэн дээр шамбааралдаад, майханд багшралдаад арван хэд хоновол коронавирус тусахгүй юм уу дарга нар аа.
Гаргасан шийдвэрээ хатуу байж болно. Гэхдээ Засгийн газраас наадам хийнэ гэчхээд хэдэн бөхөө ингэж чангалах хэрэг байна уу. Өөрсдийн гаргасан шийдвэртээ тааруулж уян хатан хандах хэрэгтэй биз.
Энэ асуудлаар бөхчүүд бухимдлаа илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй “Баяр наадмаа цахимаар зохион байгуулна гээд бэлтгэл сургуулилалтаа хангаж буй бөхчүүд, сурчдаа амралтын газраас Нийслэлийн онцгой комисс хөөгөөд байх юм. Цахим наадамдаа бид чинь яаж бэлтгэх болж байна аа” хэмээн жиргэжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха халдвар тарах тул автуусаар явцгааа гэдийншдээ
Төр засаг нь ч Төр засаг гаргаж байгаа шийдвэрүүд нь данадаа эргэж буцсан Холион бантан юм хийнэ, Уяачид Бөхчүүд нь ч гэсэн Наадам хийхгүй гэж Иргэд олон Эсэргүүцээд байхад Наадамлана гээд Барилдана, Уралдана гэцгээгээд дүүрчихсэн Тэнэгүүд ,
хаха та нар зуны урин цагт майхан бариад хээр бэлтгэлээ хий
Хөгийн бөх
Бэлтгэл хийлгүй шууд шаа.
Хэцүү юм бэ. Занданшатар аа энэ асуудлаа шийдэж өг
Та нар цахимаар барьдана гэдгээ ойлгохгүй байгаа юм. гэр гэрээ барьлдана ш дээ
спортын үг хэллэг найруутгаг
гэж чухал зүйл бгаа шүү! энэ бичвэрээс юу ч сайн ойлгосонгүй
Buhchuudiin beltgel ajil ene setguulchid yamar hamaatai biceh yumaa olj yadah yum enuugeerch ulstur hiihee bolioo Aimguudiin buhchuud jiliin jild ger bariaad beltgel hiideg shdee hotiin buhvhuud yamar erhi yu bee Turiin chiidberiig bieluuleh yostoi shuu
Бэлтгэл хийхгүй бүгд допинг шаагаад барилд
Угнаасаа бөхчүүдийг албадан газар шорооны ажил хийлгэж бэлтгэлийг нь хийлгэ муу хувалзнуудыг
Угаасаа найраа хийгээд л хэн хэнийг амлах, хэн хэнд унах гээд бух асуудлыг шийдчих юм чинь бэлтгэл энэ тэр хийж хоосон дур эсгэх хэрэг юу байна, УОК-ын зев ш дээ