УЛС ТӨР

ТӨСӨВ: Эрүүл мэндийн салбар хоёр их наядын төсөвтэй болж байгаа

2021 оны Улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна. Төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ үед УИХ-ын Төсвийн байнгын хорооноос эрүүл мэндийн ажилтнуудын шаардлагад хариу тайлбар гаргаснаа Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоонд хүргүүлэхээр болжээ.

Эрүүл мэндийн сайдын төсвийг: 2019 онд 939.9 тэрбум, 2020 онд нэг их наяд 8.6 тэрбум, 2021 онд 742.9 тэрбум төгрөгөөр баталж өгсөн.

2021 оны төсвийн тодотголын хүрээнд үүн дээр нэмж Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдыг урамшуулах зорилгоор нийт 241.2 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас 493 тэрбум нийт 735 тэрбум төгрөгийн нийт санхүүжилтийг тусгасан. Энийг өөрсдөө зохицуулаад шийдэх боломжтой. 2011 онд 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталж өгсөн. Одоогоор хоёр их наядын төсөвтэй болж байгаа аж.

2000 ор дэлгэхэд шаардагдах 110 тэрбум төгрөг, резидент эмч нарын цалин 3.7 тэрбум, улаан бүсэд ажиллаж буй 13 мянган эмч, ажилчдад нэг удаа хоёр сая төгрөг, Эрүүл мэндийн салбарын нийт 19.5 мянган ажилтанд нэг удаа нэг сая төгрөгийн урамшуулал, судалгаа, шинжилгээ хийхэд 2.4 тэрбум төгрөг, заавар, зөвлөмж мэдээлэл, иргэдэд мэдлэг олгоход 6.6 тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарын цахим системийг сайжруулахад гурван тэрбум төгрөг зарцуулах зэрэг санхүүжилт багтсаныг УИХ-ын дарга уншиж танилцуулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 8, 2021 12:16

Наад мөнгө чинь өвчтөнийхөө эмчилгээ, сувилгаа, эм тариа, шинжилгээндээ ч хүрэлцэхгүй байна. Энэ их ажилыг хийж буй хүмүүсийн ц�##�ин нэмэгдээгүй шүү. Урамшуул�##� гээд байгаа нь эзэндээ ирээгүй гэх жишээтэй

Холбоотой мэдээ

Back to top button