НИЙГЭМ
“Чингис хаан музей”-н оройд байрлах алтан шонхор шувуу таван метр өндөр

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Чингис хаан музей”-н барилгын ажлын явцтай танилцжээ.
Улмаар зарим шийдвэр хүлээсэн асуудлуудын гацаа саадыг арилгах, ажлыг шуурхайлах чиглэлээр холбогдох газруудад, албан тушаалтнуудад уламжлахаар болжээ.
2019 оны долоодугаар сард Засгийн газрын шийдвэр гарч, 2020 оны дөрөвдүгээр сард эхэлсэн 20.000 м2 талбайтай энэ нүсэр байгууламж, 2021 оны наймдугаар сарын 25 гэхэд ашиглалтад орох юм байна.
Есөн давхрын хагас шилэн бөмбөлөг оройн (cupola) диаметр 28 м, шалнаасаа орой хүртэл 14 м өндөр, орой дээрх алтан шонхор шувуу дангаараа 5 м өндөр аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.