Нийгмийн

Туул голд живсэн иргэнийг аврагчид дөрөв өдөр эрсэн ч олдоогүй хэвээр байна

Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газар Улаанбаатар хотын харьяат долоон хүн “Туул” голын эрэг дээр амарч байснаас нэг хүн голын усанд сэлэхээр ороод живжээ. Аврагчид дөрвөн бүлэгт хуваагдан эрсэн ч олдоогүй хэвээр байна.

Өнөөдрийн эрэх ажил өглөөний 05:30 цагт эхэлсэн байна. Хүч нэмэгдүүлж Үндэсний аврах бригадын алба хаагчид очсон гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button