Д.Сумъяабазарын зөвдсөн ГҮРИЙЛТ

МАН-ынхан өчигдөр нэр төдий Удирдах зөвлөлийн болоод Бага хурлаа хийлээ. Эл хоёр хурлаараа Э.Батшугар, Ц.Идэрбат нарын нөхөн сонгуульд явуулахаар болов.
Тэдний нэрийг тойрог тус бүрт явуулсан социологийн судалгааны үр дүнгээр олон нийтийн дэмжлэгийг авсан хоёр хэмээн танилцуулж оруулж ирсэн юм. Гэвч тохироо нь хурал болохын урд шөнө нь томчуудын уулзалтаар хийгдчихсэн. Аль хэдийн тэдэн дээр тодорчихсон байсан нэрс.
Гэвч МАН-ынхан Н.Энхбаярын зуултаас айж, засгаа самруулахгүй гэсэндээ түүнд тохироог өгч амыг нь хамхих гэж аргацаав. Аав нь тусгаар тогтнолын ордонд “Э.Батшугарыг дэвшүүлчихээч” гэсэн агуулгаар гуйж, дээгүүр доогуур гүйсээр НИТХ-д ч, УИХ-д ч нэр дэвшээд бараагүй тойрогт хүүгээ дахин нэр дэвшүүлэх нь. Эцэг нь бяртай, хүү нь азтай байна.
Нөгөө талд намаасаа эцэг хүүгийн эсрэг зогссон ганц хүн нь Хотын дарга Д.Сумъяабазар. Нийслэлийн МАН-ын хорооны дарга тэрбээр өөрийн залуусынхаа нэгийг заавал оруулна гэж гөжсөн ч намынхнаасаа “том жийлт” авав. Хотын орлогч Ж.Сандагсүрэн нарын түүний хүмүүс Э.Батшугарыг шүүмжилж шинэ орсон хүнийн оронд намд өчнөөн зүтгэсэн залуусаа оруулсангүй гэхчлэн багахан дуугарсан ч барсангүй.
Уг нь тэр Сонгинохайрханы тойрогт хүнээ оруулах эрхийг хамгийн түрүүнд эдлэх эрхтэй хүн мөн. Нэгдүгээрт, НИТХ болон хотод МАН-ыг ялуулж чадсан гол хүмүүсийн нэг гэдэг утгаараа. Хоёрдугаарт, Сонгинохайрханы тойргоо эзэн шиг нь баздаг болсоор удаж байгаа. Энэ утгаараа Д.Сумъяабазарын энэ удаагийн гүрийлт зөвдсөн ч, Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан нар түүнтэй учраа олчихож болох байх гэдэг үүднээс энэ удаад түүнд биш Н.Энхбаярт бууж өгөв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Патрон дарга шиг зангарагтай хүн одоо улс төрд байхгүй байна. Тэр сайн улстөрч
tatlaaa2 sumyabuzar