Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболдтой утсаар холбогдоход “Би буруугүй, шавьдаа итгээрэй” гэсэн

Энэ жил Төрийн наадамд түрүүлж, улсын аварга болсон Э.Оюунболдоос допинг илэрсэн асуудлаар Дархан аварга Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Улсын наадмын өмнө Э.Оюунболдыг допингтой холбож, нэр хүндийг унагана гэж олон удаа сүрдүүлсэн гэсэн. Наадмын дараа “Э.Оюунболд 1.7 тэрбум төгрөгөөр улсын аварга боллоо гэх цуу яриа гарсан шүү дээ. Нэгнийхээ нэр хүндийг унагаахын тулд ийм увайгүй үйлдэл гаргаж, гүтгэснийг яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Э.Оюунболд өөртөө их итгэлтэй юм билээ. Хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм шиг байна лээ. Би өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх бил үү тав дахьд түүнтэй утсаар холбоо барьсан. Оюунболд “Багш аа шавьдаа итгээрэй” гэсэн. Би шавьдаа итгэж байна. Допинг хэрэглэх шаардлагагүй байгалиас заяасан өгөгдөлтэй хүн шүү дээ. Э.Оюунболд мэдэгдэлдээ ДНК-ийн шинжилгээ өгнө гэж хэлсэн. Тэгээд л В сорьцоо шинжлүүлээгүй юм байлгүй. Нарийн ширийнийг нь би мэдэхгүй. Допингийн шинжилгээ өгсөн бөхийн шээсийг нь солих боломжтой эсэхийг би мэдэхгүй. Хуулийн байгууллага л тогтоох байх” гэв.
Б.ДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.