УЛС ТӨР

“Рио Тинто”-гоос далд уурхайн зардал хэтэрсэн шалтгаанаа тайлбарлажээ

Өнөөдөр /2021.09.29/ Засгийн газрын зарим гишүүд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийх үеэр, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Оюу толгой төсөлд холбогдох шинэ мэдээллүүдээс хуваалцлаа.

Засгийн газрын ажлын хэсэг “Рио Тинто” компанитай хийж буй хэлэлцээний хүрээнд зөвлөмж үйлчилгээг гаднын байгууллагаас авч байгаа юм байна. Харин тус байгууллага нь хэлэлцээний явцын тухай мэдээллийг хэвлэлд тогтмол мэдээлэх нь үр дүнг бууруулах магадлалтай гэж зөвлөсөн байна.

Хамгийн сүүлд, “Рио Тинто” компаниас Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон шалтгаанаа тайлбарлаж, албан бичиг явуулжээ. Уг тайлбарыг ажлын хэсэг “Рио Тинто”-гийн төлөөллүүдийг байлцуулан хэлэлцэж, хангалтгүй бол дахин тайлбар авах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа талаар Х.Нямбаатар сайд мэдээллээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button