СПОРТ
Допинг хэрэглэсэн В.Чандлерыг шийтгэлээ

NBA-ийн “Брүүклин нетс” багийн довтлогч Вилсон Чандлер сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн билээ. 32 настай тэрбээр гэмтлээ эдгээхийн тулд NBA-ийн дүрмэнд хориотой бодисуудыг бага хэмжээгээр хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл NBA-ийн удирдлагууд В.Чандлерыг 25 тоглолт цалингүйгээр өнжих шийтгэл оноолоо.
Тэрбээр ирэх улиралд 2 564 753 ам.долларын цалин авна. Ингэснээр цалингаасаа нэг тоглолтын 31 257, нийт 781 936 ам.доллар хасуулах нь.
Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.