ДЭЛХИЙНИЙГЭМ

Финлянд улс НАТО-д элсэхэд бэлэн байна

НАТО-гийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга /ЕНБД/ Йенс Столтенберг тус холбоо Финланд улсыг хүлээн авахад бэлэн байгаа ч гишүүнчлэлийн шийдвэрийг тус улс өөрөө гаргана гэж мэдэгджээ. Тэрбээр энэ талаар  Финляндын Ерөнхийлөгч Саули Ниинистетэй хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

“Эвслийн үүд хаалга нээлттэй, гэвч энэ нь Финлянд улс өөрөө шийдэх ёстой асуудал” гэж НАТО-гийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга мэдэгдлээ.

Финлянд улс руу гадны халдлага эсхүл дотоодын хэрэгт нь хөндлөнгөөс оролцоход НАТО-гийн эвсэл үүнд нь оролцох болов уу гэсэн сэтгүүлчийн асуултанд ЕНБД хариулахдаа Финлянд улс бол зөвхөн НАТО-гийн түнш гэж хариулав.

Хойд Атлантын гэрээний тавдугаар зүйлд заахдаа НАТО-гийн эвсэлийн нэг гишүүний эсрэг зэвсэгт халдлага үйлдвэл бүхэл бүтэн эвсэлийн эсрэг халдсан гэж тооцно гэж байдаг. Түншүүдийн хувьд энэ зүйл заалт нь хамаарахгүй аж.

“НАТО Финлянд улстай идэвхтэй хамтран ажиллаж, хамтын ажиллагаандаа найдаж байна” гэж Столтенберг нэмж хэлэв.

“Бид илүү сайн харилцаатай байхын тулд харилцан ажиллах чадвараа нэмэгдүүлсэн, НАТО ч мөн Балтийн бүс нутагт өөрийн оролцоог бэхжүүлсэн” гэж онцлов.

Столтенберг Финлянд, ОХУ-ын прагматик харилцааг дэмжиж, Москватай яриа хэлэлцээ хийхэд Хельсинкийн тусламжид найдаж байгаагаа тэмдэглэв.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 30, 2021 16:39

Одоо нөө улаан оросууд уйл�##�даад л чаачна.гахгахгах

Холбоотой мэдээ

Back to top button