УЛС ТӨР

Үе нь өнгөрсөн тэтгэврийн хөгшчүүлийн орогнох газар элчингийн эрх ямба биш

Л.Болд тэргүүтэй гурван элчин сайд ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ авахаар хүлээж байна. Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард 24 улсад суух Элчин сайдуудыг томилсон. Элчингүүдийн 50 хувь улс төрөөс 50 хувь мэргэжлийн дипломат томилдог жишиг байсан. Энэ удаад 80 хувь нь мерит зарчмаар томилогдсон гэх.

Гэвч бодит байдал өөр. Таван сарын өмнө томилогдож, сарын өмнө итгэмжлэх жуух бичгээ авсан ч шүүмжлэл дагуулах элчингүүд олон байна. Тухайлахад Л.Болд, Ө.Энхтүвшин, Г.Мөнхбаяр, Ө.Батбаяр гэрчлэн нэрсийн уртаас урт дараалал үүснэ.

ОХУ-Ө.Энхтүвшин /Шадар сайд асан/ УИХ-д таван ч удаа сонгогдсон. Сайд даргаас эхлээд бүх төрд бүхий л өнгөтэй өөдтэй албыг насаараа хашиж ирсэн МАН-ын ахмад гишүүдийн нэг. Хамгийн сүүлд Шадар сайдаар ажиллаж байгаад элчин сайд болж байгаа юм. Цар тахлын үед УОК-ийг удирдаж байсан, Шадар сайд Ө.Энхтүвшинг яагаад “Энх саран” сувиллын үйл ажиллагаатай холбоотой шүүх хурлын өмнө томилж зугтаалууллаа гэх шүүмжлэл газар аваа д байсан билээ.

Бельги- Л.Болд: АН-ын угшилтай ч намаасаа “урваж” ШИНЭ нам байгуулсан тэрбээр Бельгийн вант улсад Элчин сайдаар томилогдсон. Түүний дараа харшуулсан анд Ж.Батзандан ч консулаар томилогдсон. МАН-ынхны М.Энхболдыгоо унагах ажиллагаанд хамтарч, УИХ дахь Ардчилсан намыг бүлэггүй болгож, гар бие оролцсон тэдний тэмцлийн “шагнал” бол элчин сайдын суудал байв.

Бүгд Найрамдах Турк улс-Г.Мөнхбаяр: Нийслэлийн Засаг дарга, БХБ-ийн сайдаар хүртэл ажиллаж явсан. Насаараа л төрд ажилласан нэгэн.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: МАН-ынхан тэтгэвэртээ гарах хөгшдөө элчин сайдаар явуулсан нь олны эгдүүцлийг төрүүлсэн. Дипломат алба бол ашиг хонжооны бүлэглэлүүдийн шагнал, “намдаа гомдогсдын ажлын байр” болж хувирсан нь үнэн. Дипломат албаны нэр хүндийг унагаж байгаа хамгийн том шалтгаан бол томилгоо. Үр дүнд нь Элчин сайд нараасаа, дипломатчдаасаа ичих олон шалтгаан гардаг. Үеэ өнгөрөөсөн, эсвэл улстөрийн тохироо наймаатай, шантаажин хүмүүсийг явуулсаар энэ бүхэн үүсдэг. Уг нь тэднийг орлочих боловсролтой, сэхээтэн, оюунлаг, ёс суртахуунтай залуус өчнөөн олон.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Arai hogshinoor duudah soyolgui uym u daa

иргэн
иргэн

монголчууд атаа жөтөө хар энергээ хязгаарлмаар юм. Гадны оронууд жишээ Амеркд80 хүрэх гэж байгаа хүн төрийн тэргүүн болж байхад манай энэ хүмүүс элчин яагаад болж болохгүй гэж.

уншигч
уншигч

Ийм юмнууд элчин болно гэхээр л боловсонгүй болсон юмуу? Арай харамсмаар байна шүү Мэрэгжилийн хүн алга уу? ДАНДАА ХУЛГАЙЧ НАР ЮМ

Дуус дуус!!!
Дуус дуус!!!

Гадаад яамнаас явж байгаа нь ч олиггүй тамхины наймааччид. Казакд Баярхүү, Кувейтэд Наранбат, Вьетнамад явж байгаа Сэрээжав бүгд олон улсад шалгагдаж байгаа ийм л хүмүүс. Дээр нь 1 үүргэвчтэй бадарчин Америкд явлаа, энэ төр засаг бүтэхгүй ээ.

Холбоотой мэдээ

Back to top button