Р.Чингисийн оронд Ж.Сандагсүрэнг “орлогч”-оор ТОМИЛОХООР зэхэж байна

“Камертон” хамтлагийн тоглолттой холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Р.Чингист хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн билээ. Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий “Zaisаn hill” цогцолборт “Собт Трейд” ХХК-ийн зохион байгуулсан тоглолтод нийслэлийн ганцхан орлогчийг чөлөөлж, туг тахих үйл явж өрнөөд хэл ам дараад өнгөрөх тактиктай.
Гэхдээ Р.Чингис чөлөөлөгдлөө ч хохирохгүй. Учир нь түүнийг 805 дугаар ангийн захирагчаар томилохоор зэхэж байгаа юм.
Харин түүний оронд Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг аваачхаар зэхэж байгаа гэдэг мэдээлэл байна.
Өөрөөр хэлбэл Хотын дарга хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай. Төслийн удирдагч нь орлогчийн статустай ажилладаг ч, “жинхэнэ” хоёр орлогчынхоо нэг болгон дэвшүүлэх гэж буй аж.
Р.Чингисийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дэхь хүмүүсийнх нь нэг. Түүнийг Хотын дарга Д.Сумъяабазарт нөлөөлж нийслэлийн хоёр орлогчийн нэгээр томилуулж байв. Тухайн үед Хотын мээр ихэд дургүйлхэж хүлээж авчээ. Р.Чингисийн хувьд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэсэндээ нийслэлийнхэнтэй ажиллахад бэрхшээлтэй байсан гэх. Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын харилцаа ч сайжирч, сэргэсэн тул Р.Чингисийг нийслэлийн ЗДТГ-аас явуулах тохироонд хүрсэн нь энэ. Гэхдээ хоосон орхихгүй, өөр албан тушаалд томилох нь мэдээж.
Ж.Сандагсүрэнгийн хувьд: Хотын мээр Д.Сумъяабазарын хүн. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар дөрвөн жил ажиллаж байгаад Д.Сумъяабазарыг нийслэлийн захирагч болонгуут Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор татагдан ажиллах болсон. Хотын орлогчоор томилогдсоныхоо дараа намынхаа олон хүмүүсийг ажлаас халж, Сонгинохайрхан дүүргийнхээ хүмүүсийг хотод ажилд оруулсан гэх шүүмжлэл ч дагуулж байв. Улмаар эрх ямба нь ихдэж Нийслэлийн онцгой комиссын Шуурхай удирдлагын багийг ч хүртэл ахлаад авсан. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НОК-ийн бүтцэд өөрчлөлт оруулж, эхний ээлжинд НОК-оос түүнийг чөлөөлөх чиглэлийг Д.Сумъяабазарт өгсний дагуу чөлөөлж байлаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажлаа хийж чадахгүй болохоор нь чөлөөсөн биз дээ одоо овоо сурж дадлагажсан юм байх даа
Нийслэл дэхь бүх халаа сэлгээг хийсэн новшдоо ямар ч мэдлэг боловсролгүй гар шдээ. Энэ Сандагтай дараагийн сонгуулиар уулзах учрах хүмүүс Нийслэлд зөндөө байга байхаа зул бөхөхийн өмнө бадамладаг гэж үг бий дээ тэр нь л болж бгаа байхаа.