УРЛАГ

Уран бүтээлч Б.Дөлгөөний “SOUL” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өнгөрөгч зун “Synchronicity” нэртэй үзэсгэлэнгээ дэлгэсэн уран бүтээлч Б.Дөлгөөн дахин шинэ үзэсгэлэнгээ толилуулж байна.

Оёмол, зурмал  гэх мэт холимог техник ашиглаж, нууцлаг, сүнслэг ертөнцийн дүр төрхийг илэрхийлдэг гэмээр Б.Дөлгөөн Францын нийслэл Парис хотноо гурван сарын турш зохион байгуулагдах “Cité internationale des arts” хөтөлбөрт Монгол Улсаа анх удаа төлөөлөн оролцохоор шалгараад байгаа юм.

“Soul” үзэсгэлэн “Art Fair” хэлбэрээр зохион байгуулагдаж буй онцлогтой. Өөрөөр хэлбэл үзэгч өөрийн таалагдсан уран бүтээлээ худалдан авах бололцоотой байна.

Үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 10-16-ны хооронд, “MN Art Gallery”-д дэлгэгдэх юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button