Нийгмийн

Голомт банк дуудлага худалдаа зарлаж байна

Голомт банк өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах үйл ажиллагааг олон нийтэд дуудлага худалдаа хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа 2021.12.17-ны өдрийн 11 цагт Blue Sky Tower-ийн 5 давхарт зохион байгуулагдана.

Дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн жагсаалт:

Үл
хөдлөх хөрөнгө
Хөрөнгийн байршил Зориулалт Хэмжээ /мк.в/ Дуудах үнэ /сая₮/
1 Найрамдал СХД 22-р хороо Баянгол
ам 11 гудамж
Амины
орон
сууц
400.00 135.00
2 Зүүн
хүрээ
хотхон
БЗД 14-р хороо 14-р
хороолол /13335/
Энхтайвны өргөн
чөлөө гудамж 203 байр 2 давхарт
Үйлчилгээ 157.58 300.00
3 Тайм
Тауэр
хотхон
БЗД 26-р хороо 13312
Хүннүгийн гудамж 217 байр
Үйлчилгээ 84.00 184.80
4 Тайм
Тауэр
хотхон
БЗД 26-р хороо 13312
Хүннүгийн гудамж 216
байр
Үйлчилгээ 88.04 193.69
5 Твин
Парк
хотхон
ХУД 15-р хороо Үйлдвэр 2 Зайсан гудамж 27а
байр
Орон
сууц
159.70 320.00
6 Орон
сууц
СБД 9-р хороо 7-р хороолол /14181/ Алтайн гудамж 229 байр Үйлчилгээ 206.00 371.00
7 Цэлмэг
хотхон
ХУД 1-р хороо хд-88 байр Орон
сууц
125.79 180.00
8 Цэлмэг
хотхон
ХУД 1-р хороо хд-88 байр Авто
зогсоол
18.00 15.00

Дуудлага худалдаанд оролцогчийн хураамж:

  • Хувь хүн - 50,000₮
  • Аж ахуй нэгж байгууллага - 100,000₮

Урьдчилсан бүртгэл:

  • Цахим шуудангаар
  • Биетээр

Та бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 8800-5450 дугаар болон [email protected] и-мэйл хаягаар холбогдож лавлах боломжтой.

Та өөрийн сонирхож буй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан авахад тухайн хөрөнгийн үнийн дүнгийн 10%-тай тэнцэх дэнчинг байршуулах шаардлагатай юм. Харин дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд таны дэнчинг дуудлага худалдаа болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор ямар нэг шимтгэлгүйгээр буцаан олгоно.

Дуудлага худалдаагаар худалдах зүйл нь газар өмчлөх эрх бол зөвхөн Монгол улсын иргэн, эзэмших, ашиглах эрх бол зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцох эрхтэй. Үүнээс бусад тохиолдолд оролцох хүсэлтээ илэрхийлж, дэнчингээ зохих журмын дагуу тавьсан Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хувь хүн бүгд эрх тэгш дуудлага худалдаанд оролцох боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button