Нийгмийн
Долоо хоногт 152.2 мян.тн нүүрс экспортолжээ

Монгол Улс 2021 оны арванхоёрдугаар сарын 3-9-ний өдрүүдэд нийт 1146 автомашин, 350 вагон буюу 152.2 мян.тн нүүрс, 24 автомашин зэсийн баяжмал, 44 автомашин буюу 4.5 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.
Төв банк оны эхнээс энэ сарын 9-ний өдрийн байдлаар 20.08 тн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар буурчээ. Харин өнгөрсөн хугацаанд 1,218.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Мөн 20,710.3 мян.тн нүүрс олборлож, оны эхнээс энэ сарын 9-ний өдрийн байдлаар 15,525.5 мян.тн-ыг экспортлов.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.