НийгмийнУЛС ТӨР

ХААН банкны асуудлыг шалгах ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар ахалж байна

Худалдаа хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь ХААН банкны хувьцааг худалдаж авсан гэх мэдээлэл одоогоос нэг сарын өмнө дуулиан дэгдээсэн. Тодруулбал, “Сахал” Д.Эрдэнэбилэг ХААН банкны хувьцааг Японы компаниас худалдаж авсан гэх.

Банкны нийт хувьцааны 60 хувийг Япон улсын “Савада холдингс” компани өөрийн охин компани “Эйч Эс Интернэйшнл” ХХК-ийн хамт 45.5, 14.45 гэсэн хувьтайгаар тус тус эзэмшдэг. Үлдсэн 40 хувийнх нь 25.31 хувийг “Таван богд групп”, 14.45 хувийг тус группын ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Хулан нь эзэмшиж буй.

Улмаар Японы “Савада Холдингс” компани ХААН банкны 60 хувийн хувьцааныхаа 32-ыг нь “Упсилон” ХХН, “Мета капитал” ХХК-д худалдах гэрээг 2021.10.01-ний өдөр байгуулсан байдаг. Түүнчлэн уг худалдан авах процессыг Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зөвшөөрсөн агуулгаар 2021.07.26-ны өдөр албан бичиг илгээсэн нь баримт буй тухай мэдээлэл ч цацагдсан.

Төв банк болоод улстөрийн хүрээнийхний оролцоотой хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөн энэхүү асуудлыг шалгаж УИХ-д мэдээллэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар даалгасан.

Энэ мэдэгдлийн дараа нийгэмд 32 тэрбумаар “Богд Зонхов”-ын хөшөө барих асуудал дэгдэж, ХААН банкны асуудал нам дарагдсан. Зориудаар ч дарсан. Шалгагдаж байгаа эсэх нь тодорхойгүй нам гүм байсаар нэг сарын нүүрийг үзэж буй.

Тэгвэл энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ахалж байгаа бөгөөд Г.Амартүвшин, Л.Батлут, Х.Булгантуяа, Т.Доржханд нарын гишүүд багтсан байна.

Эдгээр ажлын хэсгийнхний ихэнх нь “Таван богд”-ынх гэж харъяалагдахаар хүмүүс байгаа нь анхаарал татах нь.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen

Bolobsrolgui shahuu BATLUT uy shalgah bol.....

Зочин
Зочин

Jenko avchixsan yum bish uu.

Боловсон хулгайчид нэгнээ шалгах нь ариун явдал уу тэ
Боловсон хулгайчид нэгнээ шалгах нь ариун явдал уу тэ

Битгий ийм ямар ч үр дүн гарахгүй жүжиг тавьж бай

Зочин
Зочин

A

Зочин
Зочин

луйварчидыг хулгайч нар шалгах гэж байгаа юмуу

шударга байцгаая
шударга байцгаая

Хэрэв Монголчууд 32 тэрбумаар бурханы хөшөө барихыг эсэргүүцэж байгаа юм бол яагаад Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа Гадаадын луйварчин Жастин Каплаг Монгол улсад 36 тэрбум төгрөгний хохирол учруулчихаад байхад нь төлбөрийг нь төлүүлж барагдуулалгүйээр өршөөгөөд эх орон руу нь явуулчихаж байхад дуугүй байсан бэ?.
Мөн элбэгдорж ерөнхийлөгч байхдаа 2013-4-р сарын27-29ний өдрүүдэд ардчилсан орнуудын ерөнхий сайдуудын чуулган гэдэг хэнд ч хэрэгггүй, манай улсад ямар ч ашиг тус өгөөгүй хурал маягийн юмыг хийсэн нэрээр 300 гаруй сая төгрөг салхинд хийсгэж байхад яагаад Монголчууд эсэргүүцээгүй вэ?. Сонин байгаа биз?. Яагаад Монгол улсад 36 тэрбумын хохирол учруулсан гадны луйварчинг бариад хориход хамгийн түрүүнд Бат-үүл хулгайч нохой эргэж очиход нь хэн ч шүүмжлээгүй, ямар ч сайт,сонин сэтгүүл, сурвалжлагч сэтгүүлч асуудал босгож яриагүй вэ?. Учир нь энэ Бат-Үүл нарын ардчилсан нэртэй хулгайч нар л энэ телевиз,сонин сэтгүүлийг нь хулгайлсан мөнгөөрөө угждаг л байхгү юу даа.

Зочин
Зочин

нэг мөр манай нам хулгай хийж болно гэхчих

Холбоотой мэдээ

Back to top button