50 мянган иргэн гудамжинд гарах гэж байхад С.Чинзориг гишүүнээс бусад нь таг чиг
Ирэх 2022 оны төсвийг батлахдаа төр үйлчилгээг өөрөө гүйцэтгэх бус хувийн хэвшлээс худалдан авдаг байхаар тусгасан билээ.
Өнгөрсөн аравдугаар сарын 15-ны УИХ-ын нэгдсэн чуулганы индэр дээрээс Ерөнхий сайд 2022 оны төсвийн төслийг танилцуулахдаа төрийн зарим үйлчилгээг либералчлах ажлыг үе шаттай эхлүүлж, төрийн 51.5 мянган орон тоог хувийн хэвшилд шилжүүлэх тухай ярьсан.
Тодруулбал төр цэвэрлэгээ, байр ашиглалт, харуул хамгаалалт, эрүүл мэнд, боловсролын салбарын хоол үйлдвэрлэл, автомашины түрээс үйлчилгээг төр өөрөө эрхлэхгүй, хувийн хэвшлээс түрээсэлж авах юм.
Ингэхдээ өртөг, зардлыг тооцож, хувийн хэвшлийн сонирхлыг татахуйц хэмжээний тариф тогтоож, тарифын дагуу үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэх.
Тэгэхээр төрийн үйлчилгээний ТҮ 1-3 шатлалаар цалинждаг төрийн албаны үйлчлэгч, тогооч, манаач зэрэг 51 мянган иргэн ажилгүй болж гудамжинд гарах эрсдэл үүсч мэдэхээр. Учир нь хувийн хэвшлүүд бүгдийг нь ажилд авах замаар багтааж шингээж чадахгүй. Иймд эдгээр ажилтан, албан хаагчдын ажлын байрны баталгаа алдагдах, цалин хөлс буурах, тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмж олдохгүй болох, нийгмийн хамгаалал дордох эрсдэлд ороод байна.
Энэ тухай ганцхан УИХ-ын гишүүн С.Чинзориг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр сөхөж удаа ярьсан. Бусад нь нүдээ аниад, чихээ бөглөөд, хэлээ хазаад өнгөрсөн байдаг.
Гэтэл төсвийн мөнгө хэмнэх нэрийдлээр үйлчлэгч, тогооч, манаач гэх нийгмийн хамгийн эмзэг, хамгийн цалин багатай бүлгийний цалингийг асуудал хөндөгдөх нь. Иймээс үйлчилгээний ажилчид болон үйлдвэрчний эвлэлийнхэн орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хийх ажил нь байж л байхад хүн ажилгүй болно гэж юу байхав дээ, халамжийн бодлогын гай юм даа, хоорондоо нэгдээд аж ахйн нэгж үүсгээд өөрсдийгөө ажилтай бас орлоготой болгох боломж байж л байна шд, түүнийг нь хууль дүрэм, журам тушаал шийдвэр юу байдгаар нь зохицуулж өгөх хэрэгтэй, эн тэргүүнд одоо ажиллаж байгаа хүмүүсийг ажлын байранд нь тогтвортой 1, 2 жилийн хугацаанд ажиллуулах гэдэг ч юм уу, зохицуулж болохоор л асуудал шүү дээ, төрийн алба цомхон чадварлаг байх ёстой, одоо л хийхгүй бол оройтно.
ard ni mungun haragdahgui l bol hudulduggui ni ene l bainda
та хэдийн сонгосон хүн ийм л байна ш дэээ
thh unenshdee hiih ajil ni shdee ugaasaa shal mangar iin jolooch joloogoo bariad l magtuuldagui bizde
haha ene yas yuman deeree bas hudlaa baiga doo
humuus dandaa ingej hudlaa popordog humuusiig songood baiahar chine yah bolj bainaa
haraal ideg gej 50n myngan hunii asuudal shuu bitgii poprood haychaaraidaa
humuus popordog humuusiig songohoo bolih heregtei
сэтгэлтэй хүмүүс одоо ч төр бараг байхгүй дээ
50н мянган хүн гэр оронгүй болох гэж байхад ганц нь дуугарч байна гэхээр бүүр нээрээ арай
50 мянгаас хэд нь хувийн хэвшилийн ажлын байрны шаардлага хангах бол
Сэтгүүлч нэртэй хутган үймүүлэгчдийн зохиомол бухимдал шүү ард түмэн!!!Төрийн дунд ба түүнээс дээших албан тушаалтан хамрагдах юм энд ТҮ 1-3 шатлал хамаардаггүй юм. Юмаа мэдэж ард олныг үймүүл муу хөлсний хогийн саваа!!!