Ц.Мөнхцэцэг: Самбар буулгах ажилд хэн томилов, хариуцлага нэхнэ

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 05-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад цахилгаанд цохиулж амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах … дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан юм.
Тухайн алба хаагчийн эхнэр З.Одгэрэл нөхрийнх нь үхлийг нуун дарагдуулж буй алба хаагчдыг шалгуулах, нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн гадна суулт зарлаж байгаа.
Тэгвэл эл асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр, ажлын бус цагаар онцгой байдлын албан хаагчийг ажил үүрэгт нь хамаарахгүй самбар буулгуулахаар хэн томилов, тухайн обьектод яагаад мэргэжлийн бус хүн ажиллаж тогны аюулд хүргэв гэх мэтээр хариуцлагын асуудлыг заавал ярих ёстой. Энэ тухайд холбогдох газраас хариуцлага нэхнэ” гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mash zow yuun turuund ter asuudliig olj togtooj hariutslaga uuruuleh heregtei, ene met hurgan darga nariig ajil uurgees ni halah heregtei.