Ц.Туваан: Нас барсан иргэний тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл өргөн барьж байна

УИХ-ын гишүүн Ц.Туваан өнөөдөр /2021.12.15/ Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийг санаачилж, өргөн барьж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 450 мянган тэтгэвэр авагч байна. Тэднээс хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол зээлийг нь ар гэрийнхэн нь төлдөг. Талийгчаа алдсан, ажил явдалтай үед зээлийг нь төлдөг, нас барсны гэрчилгээ авахад хүртэл зээлийг нь төлөх шаардлагатай болдог асуудал байна.
Энэ бол анх удаа хийгдэж байгаа асуудал биш. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тэтгэврийн зээлийг тэглэж байсан. Тэтгэврийн зээлгүй байсан тэтгэвэр авагчдад нэг сая хүртэлх төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлсэн. Өнөөдөр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг. Бүх бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тэтгэвэр нь хаанаа ч хүрэлцэхгүй байна.
Судалгаагаар 900 гаруй мянган хүн ядуу байна. Тэдний ихэнх нь тэтгэвэр авагчид. Тиймээс энэ хуулийг санаачилж, өргөн барьж байгаа. Тэтгэврийг нь тэглэснээс хойш 90 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тэтгэврийн зээлийн өртэй бурхан болох тохиолдол маш их гарч байна. Тэдний тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төсөл юм” гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2005 ОНЫ ҮЕД ЭХЛҮҮЛЭХЭЭР ЯРЬСАН УГ ТӨСЛИЙГ 2015 ОНД Ц.ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХДАА ҮЗЭГЛЭЖЭЭ-
chi nehhhh sanaachlaal bdg heregjdeg ajil bdiimuu
ichdeggui gahai ve namaa samarchaad