Нийгмийн

Я.Амаржаргал эмнэлгийн даргаар ажиллангаа авлигаар шалгуулж байна

Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг өнгөрсөн 11-р сарын 11-нд АТГ-аас баривчлан, шалгаж эхэлсэн.

Түүнийг ажил дээрээ байхад нь саатуулсан бөгөөд эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй хэргээр хойшлуулшгүйгээр баривчилсан байдаг.

Эх сурвалжийн мэдээллээр түүнийг 48 цаг хойшлуулшгүй баривчлаад, үргэлжлүүлэн цагдан хорихгүйгээр суллаж, дээрх авлигын хэрэгт нь холбогдуулж гадуур байцааж буй бөгөөд хилийн хориг тавьсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл түүнд хилийн хориг тавихдаа давхар хоёрдугаар эмнэлгийн захирлын албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах шийдвэр шүүхээс гаргасан юм байна. Тэгвэл эл шийдвэрийг тус шүүхийн Ерөнхий шүүгч нь хүчингүй болгосон гэнэ. Тэгэхээр Я.Амаржаргал эмнэлгийн даргын албан тушаалаа хашингаа авлигын хэргээр шалгуулж буй аж.

Тэрбээр Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн хоёрдугаар сард ажлаасаа чөлөөлөгдөж, Хоёрдугаар эмнэлэгт очоод байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

MAN baigaa tsagt ene hereg shiidegdehgui. Murdun baitsaagch ni Nadad neg bodson ym bii. Tegj baigaad martuulna gej baigaa biz. Ene nuhurtei ch holbogdoh hergiig shalguulj baihad BZD iin tsagdaa prokuroruud ingej udaashruulj baigaad heregsehgui bolgoson. Haana ch handaad nemergui ym bilee.

Zochin
Zochin
Reply to  Zochin

Tom uls turchidtei holbootoi bolhoor tegs hiigeed zamharna Sarangerliin ued TNB baisan itgelt hun ne yum chine haanaas hen zohitsuulah ne todorhoi

Зочинррр
Зочинррр

эмнэлгийн с�##�бар бол тэр чигтээ авлигийн үүр уурхай болсон газар

Зочин
Зочин

Томчуултай холбоотой болохоор ажлаа хийгээ ш�##�гуулаад цагаадана МАН д итгэхэд бэрх болж байна

Зочин
Зочин

Гэм хийх хүүхэн биш шүү. Нэр нь цагаадана.

Back to top button