Нийгмийн
Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана
Мөнгөний бодлогын зөвлөл улиралд нэг удаа хуралдан, бодлогын хүүтэй холбоотой шийдвэр гаргадаг. Энэ хүрээнд өнөөдөр /2021.12.16/ Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана.
Хамгийн сүүлд буюу есдүгээр сард гаргасан шийдвэртээ бодлогын хүүг зургаан хувьд хэвээр үлдээн, урт хугацаат репо санхүүжилтийг энэ оныг дуустал 100 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмсэн юм.
Энэ шийдвэрийг гаргах үед буюу 2021 оны наймдугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатарын хэмжээнд 9.1 хувь байв. Харин аравдугаар сарын байдлаар 9.7 хувь болж өслөө.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.