Нийгмийн

ЧУУЛГАН: Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэхүү хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах дараах харилцааг зохицуулахаар тусгасан.

Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 4.1-т зааснаас гадна мэргэжлийн нэгдмэл удирдлагатай байх, шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, инновацад тулгуурласан байх, үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүний нөөцийн чадавхыг дэмжих, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлах, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах зарчмуудыг баримтлахаар хуулийн төсөлд тусгажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button