УЛС ТӨР

Х.Нямбаатар: Төрийн сангийн зардлаар суралцагчдын мэдээллийг нээлттэй болгоно

Шинэ сэргэлтийн болдлогын хүрээнд УИХ-аас дөрвөн хууль баталсантай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрээр, "Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим шилжилтийг хийхэд шаардлагатай хуулийг эцэслэн баталлаа. УИХ-аас

  • Нийтийн мэдээлийн ил тод байдлын тухай хууль,
  • Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль,
  • Цахим гарын үсгийн тухай хууль,
  • Кибер аюулгүй байдлын тухай хууль, 
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиудыг эцэслэн баталлаа. 

Ингэснээр Монгол Улс цахим үндэстэн болох, цахим шилжилтийг хийх хууль эрх зүйн орчин бүрдлээ. Эдгээр хуулиуд тавдугаар 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Таван чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй мэдээлэл болгож байгаа. Төр нийтийн зарлан мэдээллээ 16 насанд хүрсэн иргэн бүрд и-мэйл хаягаар хүргэнэ. Гадаад паспорт, жолооны үнэмлэхийн хугацаа хэзээ дууссан талаар болон сурагчдын амралт хэзээ эхлэх зэрэг мэдээллийг хүргэх юм” гэлээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button