Нийгмийн

Энхийг сахиулагчид эх орноосоо мордлоо

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны сүүлчийн буюу дөрөв дэх цувааны бие бүрэлдэхүүн 2021 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр эх орноосоо мордлоо.

Даян дэлхийн энхийн үйлсэд хувь нэмэр оруулан, эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн албан үүргийг гүйцэтгэхээр тус улсыг зорьж буй эдгээр энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг болон АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн албан тушаалтнууд хүндэтгэн үдэж, амжилт хүссэн юм.

Энэ өдөр эх орноосоо мордож буй тэднийг хүндэтгэн үдэх үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ "Та бүхэн ажиллагааны өмнөх сургалтад амжилттай хамрагдаж, сургалтын дараагийн шатанд ЗХЖШ-ын удирдлагаас даалгасан өөрийгөө хөгжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, дархлаажуулалтад бүрэн хамрагдах, хувийн бэлтгэлээ бүрэн хангах үүргийг амжилттай гүйцэтгэсэнд талархал дэвшүүлье. Ирэх жил бид монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэнэ. Энэхүү түүхт ойг Та бүхэн арвин их амжилтаар угтаж, үүргээ үлгэр жишээ гүйцэтгэн өөрсдийн бодит хувь нэмрээ оруулна гэдэгт ЗХЖШ-ын удирдлага итгэл төгс байна" гэдгийг онцоллоо.

Ийнхүү БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн Хурандаа О.Заяат захирагчтай мотобуудлагын батальон бүрэн бүрэлдэхүүнээр ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх боломж бүрдэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ehiig sahiulah nertei yumaa odoo boliochee

Зочин
Зочин

Сайн яваад үүргээ амжилттай гүйцэтгээд ирээрэй. Бүгдэд нь эрүүл энх, сайн сайхан, амжилтын дээдийг хүсье

Зочин
Зочин

Аян замдаа сайн яваад үүргээ нэр төртэй биелүүлээд ирээрэй

Зочин
Зочин

Сайн яваад албаа сайн гүйцэтгээд ирээрэй.Бүгдэд нь эрүүл энхийг хүсэн ерөөе

Зочин
Зочин

Mongol tsergiin hiimori urgelj oodoo bh boltugai, ayn zamdaa sain yvaad, eruul enh eh orondoo butsaj ireerei, altan shar zam n olziitei baih boltugai.

Зочин
Зочин

Аян замдаа сайн яваад үүргээ амжилттай гүйцэтгээд ирээрэй. Бүгдэд нь эрүүл энх сайн сайхан амжилтын дээдийг хүсье.

Зочин
Зочин

Сайн яваад үүргээ амжилттай гүйцэтгээд ирээрэй.

Холбоотой мэдээ

Back to top button