Нийгмийн

Тэтгэврийг 120 мянган төгрөгөөр нэмэх хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2021.12.21/ өргөн барьжээ.

Эл хуулийн төсөл нь дараалсан таван жилийн цалингийн дунджаар тэтгэврийг дахин тогтоох зорилготой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 317 мянга орчим өндөр настан тэтгэвэр авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн Пүрэв гаригийн чуулганы үеэр “Ахмадуудын 60-70 хувь нь 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Улсад 30-40 жил өндөр хувиар нийгмийн даатгал төлчхөөд, маш бага хэмжээний тэтгэвэр авч байна. Миний бие тэтгэврийг долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг, 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү  хууль батлагдсанаар тэтгэвэр дээр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ" хэмээн мэдэгдэж байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button