ОНЫ ТОЙМ: МАН нам биш ХААН болж, “галзуурал“-д нь томоохон өөрчлөлтүүдийн суурь тавигдав

Eguur.mn сайт 2021 онд улс төр, эдийн засгийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
НЭГ. УЛС ТӨРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
-Т.ДОРЖХАНДААР “НАМНУУЛСАН”, Х.БАТТУЛГЫН УНАЛТ-
Оны эхэнд Х.Баттулга улс төрийн ертөнц дэх хамгийн гол дүр байв. Харин төгсгөлд нь алга. Ерөнхийлөгч асан Х.Баттулга өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх. Улс төрөөс бүр мөсөн явсан уу, түр завсарлага авсан уу гэдэг нь асуулт.
Хаврын улс төр ерөөс Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах У.Хүрэлсүхийн, МАН-ын тоглолтоор өрнөсөн. ХҮН-ын дарга Т.Доржхандаар “Могой бариулж”, Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэн, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг асар богино хугацаанд өөрчилснөөр У.Хүрэлсүх хамгийн том өрсөлдөгчөө холдуулсан.
Үүнээс өмнө Х.Баттулга “МАН-ыг тараах зарлиг гаргаж байна” хэмээн хоёр ч удаа мэдэгдэл хийж, хэр хэмжээнээс хэтийдтэл үзэлцэж байлаа. Эцэст нь тэр суудлаасаа буугаад, чимээгүй мордчихсон. Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулиар түүнийг парламентад суудал авч, улс төрийн карьераа доороос өгсүүлнэ гэж олон нийт таамаглаж байсан ч тэгсэнгүй. Одоо түүнийг улс төрд АН-ын хагарлын цаадах дүр, гол автор гэж харахаас бусдаар улс төрөөс нэг хэсэгтээ мөрөө арилгажээ.
-У.ХҮРЭЛСҮХ ХААНЫ ТИТЭМ ЗҮҮСЭН Ч ҮАБЗ-ӨӨ ДЭВСЭЛЖ, ТЭРБУМ МОДНЫ ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЭВ-
Эцсийн эцэст энэ бүгд У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгч болох туйлын хүслийн илэрхийллүүд байв. Ерөнхийлөгч болохын тулд шинэ он гарсны дараа нөмгөн эмэгтэйн асуудлаар шалтаглаж Ерөнхий сайдын суудлаа нутгийн дүү Л.Оюун-Эрдэнэд өгчхөөд алга болсон. Гэвч Ерөнхийлөгч болоод гараад ирсэн нэгэн.
Нэгдүгээрт, Х.Баттулга л биш бол өөр хэн ч байсан У.Хүрэлсүх илүүрхэж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах асар өндөр боломжтой байсан тул түүнийг замаасаа зайлуулах нь хамгийн том ажил байсан. Замаа зассан, хүчтэй өрсөлдөгчөө зайлуулж чадсан уран нүүдэл. Хоёрдугаарт, Ардчилсан намыг намнаж, С.Эрдэнэтэй ханцуйн дотроо наймаалцаж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөөрөө оруулж ирсэн. Ингэж л У.Хүрэлсүх зургаан жилийн хугацаатай суух анхны Ерөнхийлөгч болж, МАН 12 жилийн дараа Ерөнхийлөгчтэй болсон түүх өрнөв.
Ерөнхийлөгчийн суудалд залраад, бүхнийг яг өөрийнхөөрөө хийж эхэлсэн. Хамгийн түрүүнд тэр ҮАБЗ-өө унагааж, дэвсэлж хаяв. “Тэрбум мод тарих” аян, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэх зэрэг өөрийн пи-арт хамаатай сэдвүүдийг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэн шийдэж, төрийн үнэ хүнд, дэс дарааллыг эвдэв.
-МАН ДОТОРХ ХӨДӨЛГӨӨН: Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАМАА АТГАЖ, Н.ЭНХБАЯР ДОЛДОЙДОЖ, С.БАТБОЛД БУЛАНД ШАХАГДАВ-
Өнгөрч буй 2021 онд МАН дотор нэлээд хөдөлгөөн өрнөлөө. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод намын даргын албан тушаалаа Л.Оюун-Эрдэнэд өгсөн. Харин намын "ах нар” нь Л.Оюун-Эрдэнийг хүлээн зөвшөөрөхгүй удаж, оны төгсгөлд л их хурлаа хийж түүнийг арайхийж батламжилсан.
Мөн Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нарын улс төрийн амбиц болоод эрх мэдэл үлэмж нэмэгдсэн, хүчирхэгжсэн жил байлаа. Сайд болон хотын мээрийн албан тушаалаа тэд зэвүүн амбицтайгаар ашиглаж, хийгүй, хүчтэй ажиллав.
МАН доторх залуусаас орхиж болохгүй дүр Д.Амарбаясгалан. Намынхаа гал тогоог хэдэн жил дараалан барьж УИХ, болоод Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад чамгүй рольтой оролцсон нэгэн. Энэ ч утгаараа генсекийн суудалд нь түүнийг улираав.
Базаад харья, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын шинэ үеийн залуус намынхаа ах нарыг буланд шахаж чадсаны нэг нь Сү. Батболд. Сү.Батболд тэргүүтэй фракцыг задлахаар оролдсон нь Замын-Үүдийн зургаан даргын баривчилгаа байв. Тодруулбал, Сү.Батболдын хүн Б.Асралт, Т.Бадамжунай тэргүүтнийг даган гүйгч Т.Гантулга нарын гааль, мэргэжлийн хяналт тойрсон сүлжээг таслах оролдлого хийсэн гэж харагддаг.
У.Хүрэлсүхийн барьсан гол тактик нь, М.Энхболд, Д.Хаянхярваа нарын “60 тэрбумынхан”-ы төлөөллүүдийг тойргоос хассан. Үүний зэрэгцээ Н.Энхбаяртай хийсэн тохирооныхоо хүрээнд нам дотор түүний нэг орон зайг нэгэнт бий болголцож өгөв. Н.Энхбаяр одоо хүртэл өгсөн албан тушаалд нь очоогүй байгааг бодоход өөртөө илүү юм хүсэж л буй. Харин хүү Э.Батшугар нарын хүмүүс МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлд хүртэл заларч парламентад орж суугаад авсан.
Нэг үгээр МАН өмнөх үеийн эвгүй хавгүй түүхтэй хүмүүсээ залуусаар сольж, ирээдүйд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын амбицаар хэсэгтээ хүчирхэгжих дүр зурагтай болов.
Уг нь эл үес Т.Бадамжунай Монголд ирж, МАН-ыг эргэн нэгтгэх болов уу гэсэн хүлээлттэй байсан ч тэр дахиад жил өнжчихлөө.
-АРДЧИЛСАН НАМ СЭХЭЛ АВСАНГҮЙ, СЭХЭЭНИЙ ОРНООС БОССОНГҮЙ-
2020 онд хагаран бутарсан Ардчилсан нам 2021 онд ч эвлэлдэж чадсангүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэд нэр дэвшигчээ тогтохын тулд эхлээд намын даргаа сонгох ёстой байв. Гэвч он жаргаж буй энэ мөчид ч тэд тамганы, дарга цэргийн маргаантай хэвээр байна.
Ерөнхий дүр зургаараа хөшигний ардах тохироогоор О.Цогтгэрэлд АН-ыг өгөх хүлээлт үүсээд байв. Энэ талын АН-д олонх нь нэгдэж зогсдог бөгөөд цаана нь Х.Баттулгын эрх ашиг бий гэгддэг. Гэвч эцэст нь УДШ түүнийг эрх зүйн хувьд АН-ыг төлөөлөх боломжгүй гэж үзэв.
Ингэнгүүт С.Эрдэнэ М.Тулгатыг намын даргаар томилуулахаар өгсөн хүсэлтээ татчихсан. Нэг ёсондоо М.Тулгатыг хий орилуулж үлдээгээд, өөрөө явчихъя гэж санасан гэлтэй С.Эрдэнийн бодол өөрчлөгдсөн шиг. Уг нь О.Цогтгэрэл, М.Тулгат нар тус тус намын даргын сонгуульд ялалт байгуулсан юм.
Процесс дурдахаас илүү, энэ парламент хоёр дахь жилээ ийн сөрөг хүчингүй шахуу үдэж байгаа нь гол агуулга юм. Тэр бүү хэл МАН-ын гар хөл болж, АН-ын гишүүд ҮХЦ-д мэдээлэл өгч байгаа оны эцсийн үйлдэл зэрэг нь гуниг дагуулна. Нам нь асуудалтай байхад УИХ дахь бүлэг нь ч дотроо толхилцдог, хамгийн үл итгэх, ойлгомжгүй, бүдэг хүчин болтлоо тэд шалдаа уналаа.
ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭН ТОЙРОНД.
-ОЮУ ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ: АНХ УДАА “РИО ТИНТО”-ГИЙН ЭСРЭГ АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЯРИВ-
2021 онд Засгийн газар “Рио Тинто” групптэй хэлэлцээ хийж, тодорхой чиглэлүүдэд буулт хийлгэсэн онцгой үйл явдал тохиов. “Оюу толгой” ХХК-д татварын акт тавьж, арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан хурц мэдээллүүдээр энэ оныг эхлүүлсэн. Хавар хэлэлцээний ширээний ард хоёр тал сууснаар Монголын эдийн засаг хийгээд улс төрийн ертөнцөд томоохон шинэчлэл авчрах үйл явдал өрнөсөн.
Яриа хэлэлцээ өдгөө үргэлжилж буй ч хөрөнгө оруулагч талаас эцсийн саналаа тавиад буй. Үүндээ Оюу толгойн далд уурхайн зардал хэтэрсэн асуудалд буулт хийж, Дубайн гэрээг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрөв. Өмнө нь хэд хэдэн удаа Засгийн газрыг үмхүүлээд буцааж болох саналуудыг тавьсан ч Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг үзэл санаандаа тууштай байж чадсан.
Нөгөө талдаа УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж буй эл хэлэлцээнд Засгийн газар ингээд л ханах уу гэдэг асуулт тавигдсаар буй. Тодруулбал, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, гүний ус ашиглалтын асуудлаар тохиролцох зэрэг хэд хэдэн зүйл заалт орхигдсоныг онцлууштай. Гэвч эдийн засгийн үр өгөөж талдаа Монгол Улс ирээдүйд үүсэж болох 22 тэрбум ам.долларын өрнөөс салж, далд уурхай ашиглалтад орох хүртэлх бүх зардлыг хөрөнгө оруулагч талаар гаргуулах болов. Ноогдол ашиг хуваарилах хугацааг наашлуулах агуулгаар ч хэлэлцээ хийгдэж буй. Энэ утгаараа улс төр биш байлаа ч эдийн засгийн ертөнцөд тэмдэглүүштэй үйл явдал болов.
-НИЙГЭМД НӨЛӨӨТ ТОМООХОН КОМПАНИУДЫН ӨМЧЛӨЛИЙН АСУУДЛУУД СӨХӨГДӨВ-
Үүний зэрэгцээ нийгэм, эдийн засгийн шинжтэй томоохон өмчүүдэд хөдөлгөөн орсон, орох эхлэл тавигдсан жил болов.
Асар олон ТӨХК-иудыг нэгтгэдэг "Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал асан Д.Хаянхярваа авлигын хэрэгт холбогдож, албан тушаалаа өглөө. Энэ бол өнөө жил өрнөсөн олон баривчилгаануудын нэг. Цаашид энэ чиглэлд шалгана, нягтална гэсэн агуулга уншигдаад өнгөрсөн.
Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Монголросцветмет” ТӨХК болон цахилгаан станцуудыг "Эрдэнэс Монгол”-д нэгтгэнэ гэж дуугарсан. Ингэснээр тус аварга компанийн засаглалд ихээхэн өөрчлөлт оруулж, төрийн томоохон компаниудын өмчлөлийн асуудлыг хөндөнө гэдгээ илэрхийлсэн юм.
Өдгөө МИАТ ТӨХК дампуурах уу гэсэн таамаглал олон нийтийн дунд үүсээд байна. Бодлогоор, хэргээр дампууруулж байгаад хувьдаа авах гэсэн так тик уншигдаж байсан ч шинэ дарга нь "Дампууруулахгүй, олон шинэчлэл хийнэ, аварна” гэж хэвлэлд яриа өгөв. Мөн л тодорхой хэмжээнд өмчлөл, засаглалын хувьд өөрчлөгдөх хүлээлттэй.
Энэ онд ХААН банкны хувь эзэмшилд хөдөлгөөн орж, улс төр, эдийн засгийн ертөнцөд мөн томоохон сенсаци дэгдээлээ. Япон талын хувьцаа эзэмшигчийн хувийг эндээс ХХБ-ны Д.Эрдэнэбилэг зүгийн нөхөд авах уу, "Таванбогд”-ын Ц.Баатарсайхан зүгийн нөхөд авах уу гэсэн өрсөлдөөн өрнөсөн. Ил болсон мэдээллээр Д.Эрдэнэбилэгт холбогдох талд хувь эзэмшил нэгэнт шилжсэн байгаа. Ингээд дарагдах биш, мөн л нийгмийн сэдэв болж сэргэхээ хүлээж буй, макро сэдэв билээ, энэ.
-ИРГЭДИЙГ БИШ АРИЛЖААНЫ БАНКНУУДЫГ “АВАРСАН” 10 ИХ НАЯДЫН ХӨТӨЛБӨР-
Мөн энэ хавар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх уриатай “10 их наядын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлэв. Хэдийгээр Сангийн сайд “Мөнгө хэвлэхгүй” гэж тайлбарласан ч мөнгөний нийлүүлэлт сар тутам огцом өсөж, дүнд нь инфляц тэнгэрт хадав.
Уг нь ААН-үүдээ дэмжих хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн ч арилжааны банкнууд төдийлөн хөдөлсөнгүй. Оронд нь Төв банкны үнэт цаас хэлбэрээр хөрөнгөө хадгалахыг илүүд үзсэн. Энэ нь ТБҮЦ-ны хэмжээ буураагүй статистикаар нотлогддог. Угтаа ТБҮЦ-ыг хөдөлгөж, гурван хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлнэ хэмээж байв. Гэвч эцсийн дүндээ арилжааны банкнууд л хожив. Хүүгийн татаасаа Засгийн газраар төлүүлж, чанаргүй зээлүүдээ шахаж, тэд цар тахлын хүнд үеийг төрийн бодлогын нөмөр дор давж гарч чадлаа.
10 их наядын хөтөлбөрийг сайнаар хэлэх эдийн засагчид цөөн. Ирэх онд Б.Жавхлан сайд Засгийн газрын бонд гаргаж, дотооддоо арилжаална хэмээж буй. Энэ нь ч иргэдэд бус арилжааны банкнуудад ашигтай бодлого. Өөрөөр хэлбэл Сангийн сайдын бодлогоор эдийн засаг сэргэсэнгүй, арилжааны банкнууд л хожлоо.
-ТӨВ ТАЛБАЙД ЖАГСАЖ Ч МЭДЭХ КОЙНД ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ТҮМНИЙ ДАВЛАГАА-
2021 онд эдийн засгийн ертөнцөд тэсэрсэн нэг үзэгдэл нь виртуаль хөрөнгө болов. Б.Мөнхжин нарын залуус IHC койныг дотоодын зах зээл дээр арилжаалж, хэдхэн секундэд тэрбум тэрбум төгрөг босгосон нь амар хялбараар мөнгө олох хүсэлтэй, амьжиргаа нь доройтсон монголчуудын анхаарлыг ихэд татав. Араас нь яг энэ замаар замнагсад “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболдоос эхлээд цувлаа.
Койноор анх баяжсан этгээд койнтойгоо ч мартчихсан байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл энэ урт хугацааны өсөлт, уналтын асуудал. Гэвч IHC койноос үлгэрлэсэн олон нийт богино хугацаанд мөнгөө өсгөж болох юм байна гэсэн хүлээлтээр ийш ихээхэн мөнгөн урсгалыг чиглүүллээ. Өдгөө халуун нь бууж, дотоодын койнуудын ханш царцсан. Цагаан сарын баяр дуусаж, хавар өнгөртөл тэд төдийлөн өсөлт үзүүлэхгүй. Иймд нийгмийн хэмжээний үр дагавраараа бухимдсан, гомдсон, шатсан түмэн төв талбай дээр жагсаж ч мэдэх хийсгэлэн үйл явдал нэгэнт болж өнгөрөв.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:
Цар тахлын дараа эдийн засгаа сэргээх зорилттой эхэлсэн 2021 оны улс төр ерөөс МАН-ын шинэчлэлийн хүрээнд зангидагдаад өнгөрөв. Бизнесүүдээ өөд татаж, зах зээлээ хэвийн горимд нь шилжүүлж чадсангүй. Инфляц улам бүр өсөж, хил гааль хаагдсан азгүй эзгүй цаг үе ч давхцав. Энэ үед төрийн тэргүүнүүд оройлж ажиллахаас илүү нам доторх хөдөлгөөн, албан тушаалын халаа сэлгээнд л анхаарч байв гэлтэй.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж, Л.Оюун-Эрдэнэ намаа авсан энэ жил тэд Ерөнхийлөгчийн сонгууль, МАН-ын Их хурал зэрэгтээ ихээхэн ач холбогдол өгөв. Л.Оюун-Эрдэнэ нарын мачийлтаар Оюу толгойн хэлэлцээ хийгдэж, бас бус томоохон шинэчлэлүүдийн эхлэл тавигдлаа. Гэвч Л.Оюун-Эрдэнэ шинэдэж, залуудаж буй нь ч үнэн.
Он дуусахаас өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, "давхар дээл”-тэй УИХ-ын гишүүдийн тоог нэмэх процесс өрнөх чигтэй байна. Ингэснээр шинэ хоёр яам, дөрвөн агентлагаа байгуулах, Засгийн газрыг бүтцэд өөрчлөлт оруулах ажил МАН дахь залуусын үзэмжээр үргэлжилнэ.
Ерөнхийдөө МАН хаанчилсан, өөрсдөдөө эрдсэн жил болов. Хааны алба халаа солиотой байдгийг тэд санамаар. Ирэх оны төсвийг асар өндөр төсөөлөлтэй, хайран сангуудаа задалсан, бас "Төсөв битгий муулаарай” гэж УИХ-ын гишүүдээ дөрвөн тэрбум төгрөгөөр хахуульдсаны нь үр дагаврыг ч улс төрчид биш иргэд л хүлээх билээ.
П.УРНАА
М.ТЭНГИС
ОНЫ ТОЙМ: Он удаан шалгуулагсад, ЖДҮХС-г цөлмөгсөд, авлигын хэргээ хялбаршуулагсад

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bid nar oorsdoo l ene daranguilagchdiig songoson
zaluuchuudiig hariyalal hamaarahgu tsahim unemlehtei l bol baigaa gazartaa songuuli ogdog bolgomoor ym tegwel ene muusainuud oor shine vyiin jinhene mundag zaluusiig songood hedhen jiliin dotor ene ulsiig deesh n gargaad irku yu
ene hed ugasaa urt hugtsaanii tolowlogoonii bolowsruulsan bga. oiriin 10-15 jildee MAN zasaglaliig awsan heweer l bn gedegtee bvr bat itgesen bolhooroo ingej bardaj bga shinjtei. shine tsagiin zaluuus oor bolson shuu !!!
АРДЧИЛСАН НАМ СЭХЭЛ АВСАНГҮЙ, СЭХЭЭНИЙ ОРНООС БОССОНГҮЙ БАЙСААР 2021 ОН ДУУСЛАА
Сэхээний орон дээр асьсг�##� хураах байх
Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж энэлдээ.
Ardchlsan nam seheenii oron deer bsn odoo hotiin dargiin aj ahuin negjuudii tusgai zuvshuurul tsutslagdval moorogruu yavnaa ter tsutslah n batlagdval shoroond buluulaad hushuul uldene
АН-д үүсээд буй аюултай шинэ мутаци "Эмикорон С" вирус газар авч дийлдэхээ болжээ.,
Удардагчгүй нам гэж юу бхав дээ
Г�##�бын говийн гүний усыг Оюутолгойн уурхайд ашиглаж байгаа нь монголын говийг цөл болгохын эхлэл үндэс юмшүү. Энэ ус монголын эдийн засагт, уурхайгаас гарч байгаа баялагаас нэг их дутахгүй үнэ цэнэтэйг үнэлэх хэрэгтэй.
Их нүгэл хийсэн нам байна эргэж монголд төрөхгүй юм байна
батүүлыг Зүгээр л буудаад �##�аач ээ. МАНАН огцор