М.Тулгат: Эвлэрэх, нэгтгэх үйл явцыг урвасан мэтээр тайлбарлах нь байж боломгүй зүйл
Ардчилсан Нам дотроо хоёр салж, Дээд шүүхэд О.Цогтгэрэл болон М.Тулгат нарыг даргаар бүртгүүлэхээр хоёр тусдаа хандаад байсан. Гэвч С.Эрдэнийн зүгээс М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ эргүүлэн татсан нь тодорхой болсон юм.
Өнөөдөр /2021.12.27/ уг асуудлаар М.Тулгат мэдээлэл хийлээ.
Тэрбээр,
"АН үйл ажиллагаагаа нээлттэй байлгахын төлөө адармаатай, амаргүй найман сарыг өнгөрүүлсэн. Гэтэл эвлэрэх, нэгтгэх үйл явцыг урвасан мэтээр тайлбарлах нь байж боломгүй зүйл. Нам дотор үзэл санааны тодорхой ялгарал явагдаж байгаа ч хууль ёсны намын хувьд бүртгүүлсний дараа баруун төвийн үзэл санаа, чиг шугам дээрээ бат зогсож, ойлголтын зөрүүтэй байгаа гишүүдээ нэг үзэл санаанд нэгтгэхээр хэрэгжүүлэхээр бодож ирсэн.
Улсын Дээд шүүх дээр зөвхөн О.Цогтгэрэлийн материал байсан учраас бүртгэгдэх өндөр магадлалтай байлаа. Учир нь намайг болон манай удирдлагын багийг мэдээгүй байхад материалыг маань татсан нөхцөл байдал үүссэн. Эрсдэл байсан боловч Улсын Дээд шүүх ном журмын дагуу хэлэлцэж, О.Цогтгэрэлийн талыг бүртгэх боломжгүй гэх дүгнэлтийг гаргасан” гэв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үгүйээ Тулгат чи өөрөө Эрдэнэ АН ийг ийм болгосон гээд солиороод байсан биш билүү хүлээцтэй байж сур хамарны дор амгэж бүү дарвалз