НИЙГЭМ

У.Хүрэлсүх: Монгол Улс дараах 10 зорилтын хүрээнд хөгжинө

Өнөөдөр /2021.12.29/ 12.00 цагаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын Хүндэтгэлийн чуулган хуралдлаа.

Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх индэр дээрээс хөгжлийн 10 зорилт тодорхойлж буйгаа зарлалаа.

Үүнд:

  1. Эрчим хүч экспортлогч орох болох
  2. Нефть олборлодог, шатахууны хэрэгцээгээ дотоодоос хангадаг орох болох
  3. Бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох
  4. Алт, зэс, төмөр, зэс зэрэг уул уурхайн болон малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг орон болох
  5. Бүх төрлийн замууд, байгалийн хийн хоолой зэрэг сүлжээг бий болгож, олон улсын болон бүс нутагт холбож, транзит Монгол Улс болох
  6. Хиймэл оюун ухаан, блокчейн зэргийг хөгжүүлсэн цахим үндэстэн болох
  7. Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёлд суурилсан аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх
  8. Банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, бүс нутгийн санхүү хөрөнгө оруулалтын шинэ төв болох
  9. Метрополитан хотуудыг хөгжүүлж, улс орноо бүсчлэн хөгжүүлэх
  10. Эх дэлхийгээ шүтэн хайрладаг хүн ардтай, ногоон Монгол болох зэргийг нэрлэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үг хэлсний дараа УИХ-ын хүндэтгэлийн чуулган өндөрлөлөө.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин.
Зочин.

Хэтийн зорилт гэж харахаас... Дотоотоо хангаж байж дараа нь ЭКСПОРТЛОГЧ гэвэл яасым дээ.

Иргэн
Иргэн

10зорилт нь ойрын хугацаанд биелэж ард түмний нуруу тэнийх болтугай

зочин
зочин

Зорилтот төлөвлөгөө нь 10 жилдээ биелэж ард түмэн нь жигд сайхан амьдраасай.Өнгөрсөн 30 жилд дээдсүүд нь хэт баяжаад алсын сум орон нутаг нь хөгжилгүй хүн ардгүй болоод.орон нутгийн дэд бүтэц хөгжихгүй,тэтгэвэрт гарсан 60 аас дээш насныхан маш ядмаг амьдарч байгаа шүү .

Холбоотой мэдээ

Back to top button